Thursday, October 8, 2026

Хүний бие дотуур аялдаг дэлхийн анхны музей

Date:

Нидерландын Лейден хотын ойролцоо хүний биеийн анатомийг танилцуулдаг интерактив музей байдаг. Энэхүү “Корпус” музей 2008 онд байгуулагджээ. Музейг хүний биеийн дотор орж аялж байгаа мэт зохиомоор барьж байгуулсан байна.

Хүний биеийн эрхтнүүдээр дамжин өнгөрөх аялал үнэхээр гайхалтай мэдрэмж төрүүлдэг гэнэ. Уг музейг үзсэнээрээ хүний бие бүтэц болон эрхтэнүүдийн үйл ажиллагаатай танилцах болно. Нэг ээлжинд хамгийн олондоо 16 хүнтэй баг музейгээр аялдаг бөгөөд аудио аяллын үеэр хүний биеийн тухай мэдээлэл авч, сонирхолтой баримтуудыг олж мэддэг аж. Аудио тайлбарууд нь голланд, англи, герман, франц, испани, итали, орос, хятад гэсэн 8 хэл дээр байдаг гэнэ. Энэхүү интерактив аялал бүхий музейд 8-аас доош насны хүүхдүүд орохыг хориглодог байна.

Амны хөндийд хүмүүс зураг авахуулах дуртай
Тархины тасалгаа
Уушгиар аялж буй үзэгч
Үзэгчид музей рүү хүний шулуун гэдсийг дүрсэлсэн урсдаг шатаар орно
Ходоодон дотор
Хорхойтой шүдийг ингэж бодитоор мэдрүүлдэг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...