Tuesday, June 30, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг өнжихөөр болов

Date:

Японы мэргэжлийн сүмогийн их аварга буюу цорын ганц ёкозүна цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нурууны өвчин болон эрүүл мэндийн бусад асуудлын улмаас Осака хотоо болж буй хаврын башёг орихоор болжээ. Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нэгдүгээр сард болсон тэмцээнд түрүүлж, эзэн хааны цомыг ес дэх удаагаа гардсан юм. Харин энэ сарын башёд тэрбээр гурав дараалан ялагдаж, долоо дахь өдөр тэмцээнийг орхиход хүрэв.

Өдгөө 32 настай Тэрүнофүжи их аваргын хувьд 20 дахь удаагаа башёг дундаас нь орхиж буй нь энэ юм. Тэрүнофүжи 2015 оны долдугаар сараас 2017 оны есдүгээр сар хүртэл озэки цолтой дээд зиндаанд барилдсан ч биеийн эрүүл мэндийн асуудлаас болж 2019 оны гуравдугаар сар гэхэд сүмогийн тавдугаар зиндаа буюу жонидан зиндаанд унаж байв. Тэрбээр 2020 оны долдугаар сард дээд зиндаанд эргэн ирж, хоёр дахь удаагаа эзэн хааны цомыг хүртжэн юм. Улмаар 2021 оны есдүгээр сарын башёгийн өмнө ёкозүна цол хүртсэн билээ. Тэрүнофүжи ёкозүна цолтой 16 удаа барилдахдаа таван түрүү авсан ч мөн адил тооны барилдааныг бүхэлд нь өнжсөн байна. Тэрбээр мөн дөрвөн удаа башёгийн дундуур тэмцэнэийг орхижээ.

Озэки Киришима таван унаатай боллоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...