Wednesday, October 7, 2026

Цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагджээ

Date:

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр гуравдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр салхи секундэд 8-12 м/с, цасан шуурга 1-9 цаг, Сүхбаатарын өмнөд, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 8-12 м/с, цасан шуурга 1-4 цаг үргэлжлэн цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдсан байна.

Харин 15-нд Өвөрхангайн Төгрөг, Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант, Сэлэнгийн Орхонтуул, Зүүнхараа, Баруунбүрэн, Дарханы Шаазгайт, Төв аймгийн Цээл, Борнуурт, 15-16-нд шилжих шөнө Булганы Орхон, Хэнтийн Норовлин, Дадал, Дорнодын Баянтүмэн, Чойбалсан, Тэрэлжид 5.0-8.0 мм буюу их цас оржээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...