Monday, August 24, 2026

Озэки Киришима Б.Лхагвасүрэн өвдөг шороодлоо

Date:

Японы мэргэжлийн сүмогийн хацү башёгийн дөрөв дэх өдөр озэки Киришима Б.Лхагвасүрэн маэгаширагийн баруун жигүүрийн хоёр дахь бөх Мидорифүжид өвдөг шороодлоо. Японы хэвлэлд түүний энэ ялагдлыг онцолж байна. Учир нь Киришима озэки энэ сард 10 болон түүнээс дээш давж, түрүүлэх хэмжээний өрсөлдөөнд орж чадвал их аварга цолны болзол сонсох юм. Тиймээс хацү башёгийн даваа бүхэн түүний хувьд өндөр хариуцлагатай гэсэн үг. Башё эхлэхээс өмнө ч сүмогийн мэргэжилтнүүд Киришимаг онцлон бичиж, түүнийг их сүмод шинэ эрин үеийг эхлүүлэх үү гэж таамаглаж байсан юм.

Өнөөдөр их аварга Тэрүнофүжи учраа бөх маэгаширагийн гуравт эрэмбэлэгдсэн Гонояамаг давж гурван даваа, нэг унаатай болжээ. Озэки Хоошорюү С.Бямбасүрэн учраагаа давснаар өвдөг шороодолгүй башёг амжилттай үргэлжлүүлж байна. Хокүсэйхо А.Даваанинж /1-3/, Тамаваши Б.Мөнх-Оргил /2-2/ нар өнөөдөр өвдөг шорооджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн...

Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг анх удаа...

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана

COP17-ийн үеэр Хотын дарга нарын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод...

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...