Tuesday, October 28, 2025

Нүүрсний хэргийг хянан шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэллээ

Date:

Нүүрсний хэргийг хянан шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр эхэллээ. Пүрэв гараг буюу арванхоёрдугаар сарын 7-ныг дуустал үргэлжлэх энэ сонсголд 175 хүнийг гэрчээр дуудахаар болсон юм. Гэрчүүд дунд улс төрд нөлөө бүхий хүмүүс буюу Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы гэргий Эрдэнэцэцэг болон Өмнөговь аймгийн ИТХ-ын гишүүд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Д.Ариунболд, Я.Батсуурь нарын хүмүүс байна.

Сонсголоор дараах дөрвөн асуудлыг нягтлан, нотлох баримтыг шинжлэн судлах юм. Үүнд,

  • “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын ажиллагаа
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн ерөнхий мэдээлэл
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023.10 сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа
  • Нүүрсний хэргийг хянан шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дараах хүмүүс мөн оролцоно.
  • Аймгуудын ИТХ-ын гишүүдээс Б.Бадараа, Б.Батаа, Б.Мятав, Б.Дэндэвсан, Б.Цэвээн, Ж.Отгонбаяр, Ж.Сандаг, Л.Цэцэг-Өлзий, Н.Хүрлээ, Н.Амарзаяа, Н.Амгалан, Н.Энхбат, Р.Бадрах, Т.Золжаргал, Х.Батболд, Х.Түмэндэлгэр, Ц.Доржсүрэн, Ц.Баттулга, Ц.Бяцхансүх, Ч.Жаргалсайхан, А.Идэрцог, Б.Түвшинбаяр, Б.Эрдэнэ-Очир, В.Мөнхбат, Д.Мядагсүрэн, Л.Батчулуун, С.Сумъяа, С.Мөнхбаяр, Х.Түмэнбаяр, Ш.Баянбат, Р.Сэддорж, Б.Нарантуяа, Б.Мөнхбаатар, Г.Ганчимэг, Д.Ганболд, ДДагвадорж, Д.Эрдэнбаяр, Ц.Даваацэрэн, Ц.Мөнхдэлгэр, С.Мөнхжаргал, Б.Содномцэрэн, Г.Шүрэнхишиг, И.Амарсанаа, н.Цэцэг-Өлзий, Ж.Доржсүрэн, Н.Лхагвадорж, П.Мөнхтуул, Р.Зоригтбаатар, Ц.Батсайхан, н.Нэхийт, н.Оюун-Эрдэнэ, н.Золжаргал, Г.Алтансүх
  • Аудитын компанийн захирлууд: Пүрэвдулам, Тунгалаг, Билэгсайхан, Энхжаргал,
  • Өмнөговь аймгийн Аудитын газрын дарга нар: Отгонбаяр, Алтанзаяа, Хонгорзул, Цэрэнбаяр, Д.Артаг, Б.Батсүрэн, Э.Болд-Эрдэнэ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордын Бортээгийн...

“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж, ХХК болох үйл ажиллагааг СЗХ-ноос зогсоожээ

“Говь” ХК нь 2025 есдүгээр сарын 08-ны өдөр хэлбэрээ...

Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо

Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн...