Sunday, August 16, 2026

ИНЕГ-ын дарга Казахстан улсын нисэхийн захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа

Date:

ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа Бүгд Найрамдах Казахстан Улсын Нисэхийн захиргааны Ерөнхий захирал Каталин Раду тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах чиглэлээр санал солилцов.

Уулзалтаар талууд ,

1. Иргэний нисэхийн салбарт Евро-Азийн “EACAC” байгуулах ажлын хүрээнд Казахстан Улс, Монгол Улсын агаарын тээврийн байгууллагуудын техникийн хамтын ажиллагаа,

2. Хоёр улс хооронд эрэн хайх, авран туслах гэрээг ойрын хугацаанд байгуулж, хамтран ажиллах,

3. Төв Азийн нисэхийн аюулгүй байдлын талаар,

4. Агаарын хөлгийн техникийн үзлэг, засвар үйлчилгээ, агаарын хөлгийн түлш нийлүүлэлт,

5. Иргэний нисэхийн салбарт боловсон хүчин бэлтгэх, цаашид хамтран ажиллах,

6. JARUS-д гишүүнээр элсэх зэрэг өргөн сэдвээр санал солилцоод, ирэх 2024 онд Астана хотод зохион байгуулагдах олон улсын нисэхийн форумд оролцохыг урьсан юм. Түүнээс гадна Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэний нисэхийн удирдах байгууллага хооронд дээрх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр талууд харилцан тохиролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай...