Tuesday, June 30, 2026

Монгол зураач 30 минутад 44 шог зураг зурж дэлхийн аварга болжээ

Date:

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 12-ноос 17-ны хооронд  Олон улсын шог зураачдын (International Society of Caricature Artists) З2 дахь чуулган зохиогджээ. Энэ үеэр  хэн шог зураг хурдан зурах вэ тэмцээн болж дэлхийн өнцөг булан бүрээс 250 гаруй зураач ирж оролцсон байна. Энэхүү тэмцээнд Монголын зураач, яруу найрагч Л.Мөнхтөр түрүүлж, “World’s Fastest Caricature Artist” буюу Дэлхийн хамгийн хурдан шог зураач цом гарджээ. Тэмцээнд оролцогчид  30 минутад мэргэжлийн шаардлага хангасан 12 зураг зурах даалгавартайгаас Л.Мөнхтөр нийт 44 зураг зуран 1-р байрт шалгарчээ.

Дэлхийн хамгийн хурдан шог зураач тэмцээн уг хотын “Sheraton Gateway” зочид буудалд болсон  байна.  Мөн тэрбээр “Outstanding 3D Тechnique” буюу хошин хөрөг баримлын ангилалд 3-р байр эзэлсэн байна.  Өмнө нь тэрбээр 2014 онд Охайёо мужийн Сандаски хотод болсон уг ангиллын тэмцээнд 2-р байрт шалгарч  байсан аж. 2006 оноос өнөөг хүртэл Америк дахь монголчуудын дунд соёл урлаг, утга зохиол, олон нийтийн арга хэмжээг хамтран зохион байгуулж ирсэн агаад зураач, яруу найрагч Л.Мөнхтөр энэ жил уран бүтээлийн олз омог ихтэй байна.  Тэрбээр эсээ, дурсамж, өгүүллэгийн “Тэрс өнцөг”, яруу найраг, дууны “Дэлхий нэвт” хос номоо гаргаж уншигчдын хүртээл болгосон аж. Хошин хөрөг бол дүр урлал, комикс, анимэйшн, хүүхэлдэйн киноны үндэс болдог маш чухал, урлагийн өвөрмөц төрөл. Дараа дараагийн наадмуудад зураачдаа тогтмол оролцуулах тал дээр Монголын шог зураачдын холбоо санаачилгатай байх, мөн Соёлын яам зураачдаа дэмжиж ажиллахыг тэрбээр хүссэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...