Monday, April 21, 2025

Нэгдүгээр эмнэлгийн хашаанд барьж буй үйлчилгээ, орон сууцны барилгын зөвшөөрлийг цуцална

Date:

Улсын эмнэлгүүдийн эзэмшил газарт хувийн хэвшлийнхэн барилга байгууламж барьсан тохиолдол олон бий. Үүнээс болж тухайн эмнэлгүүдийн орчинд дахин төлөвлөлт хийх боломжгүй, авто машины зогсоол, бичил цэцэрлэг зэрэг дэд бүтэц дутагдалтай байгаа юм. Тухайлбал, Улсын клиникийн нэгдүгээр эмнэлгийн хашаанд үйлчилгээ, орон сууцны зориулалттай барилга барихаар суурийн давхрыг нь босгожээ. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд олгосон газар олголтыг яаралтай цуцалж, барилга барих ажлыг зогсоох үүргийг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн. Тэгвэл өнөөдөр Хотын дарга тухайн байршилд ажиллан, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагатай уулзлаа. Анх 2005 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Жамомед” ХХК-д 450 ам метр газрыг олгож байжээ. Түүнээс хойш дөрвөн удаа тус газрын эзэмшигчийн нэрийг шилжүүлж, хоёр удаа газар эзэмших хугацааг сунгасан байна. Ийнхүү хамгийн сүүлийн байдлаар 2018 онд “Мөргөл Уул” ХХК-ийн нэр дээр 1360 ам метр газар олгожээ. Тус компанийн хувьд 20 давхар бүхий контор, орон сууцны барилга барихаар суурь ажлаа эхлүүлээд байна.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Хотынхоо төвд эмнэлэг, сургуулийн хашаанд өндөр барилга бариад байж болохгүй. Нэгдүгээр эмнэлгийн орчимд зогсоолын асуудал ямар билээ. Гэтэл энэ эмнэлгийн хашаанд 20 давхар үйлчилгээтэй, орон сууц барина гээд зогсож байж болохгүй. 2005 онд 450м2 газар авсан ч яваандаа 1360 м2 болж өссөн юм байна.

Цаашид эмнэлэг, сургуулийн газраас газар эмтэлж аваад барилга барьдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нийтийн эрх ашгийн төлөө энэ шийдвэрийг цуцлах ажлыг хийнэ. Гэхдээ тухайн аж ахуйн нэгжид дэд төвийн хүрээнд хийгдэх төлөвлөлтөд газрыг нөхөж олгох, аж ахуйн нэгжийг хохиролгүй болгох ажлыг хийнэ” хэмээн мэдэгджээ.

default

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...