Wednesday, October 7, 2026

Хууль бус олборлолт явуулсан зөрчлийг илрүүлж, албадан буулгажээ

Date:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт БОАЖЯ-наас хийж буй хамтарсан шалгалтаар Ерөө сумын Бага зүм, Их алт гэх газруудад хууль бус олборлолт явуулж байсан зөрчлийг илрүүлэн албадан буулгаж, зөрчлийг шалгах ажил хийгдэж байна. Мөн тус сумын гуравдугаар багийн нутаг Улаан хясаа гэх газар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилготой гэх зохих зөвшөөрөл, бичиг баримтгүй нөхөрлөлийг буулгах шаардлага өгч хэрэгжилтийг нь хангуулжээ.

Шалгалтын явцад нуусан, орхисон эзэн холбогдогчгүй экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмжүүдийг тодорхой байршлуудад илрүүлэн, албадан буулгах, эзэн холбогдогчийг тогтоохоор шалгалт явуулсан байна. Цаашид хууль бус үйлдэлдээ ашигласан болон ашиглахаар бэлтгэж завдсан, номер, арлын дугааргүй, бичиг баримтгүй, бүртгэлгүй техник тоног төхөөрөмжүүдийг харьяалал харгалзахгүйгээр улсын орлого болгох асуудлыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...