Sunday, November 24, 2024

Н.Мандуул ёс зүйтэй бол хэдийнэ татгалзах байжээ

Date:

Нямандэлэгийн Мандуул. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул. “Ондо Холдинг”-ийн ерөнхийлөгч Н.Мандуул. Нэр нь, хүн нь нэг ч гурван өөр ДҮР ШҮҮ! Нэр нь Хөгжлийн банк ч үйл ажиллагаа нь бүхэлдээ төрийн өндөр албан тушаалтан, улстөрчид, УИХ-ын гишүүдийн “кассын машин” шиг ажиллаж ирсний алдааг засах, зээлийг буцаан төлүүлэхэд Засгийн газрын өмнөөс “ярих” дүр хэрэгтэй болсон нь Сангийн яамны “шошго”-той Н.Мандуул.

Удаах нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Н.Мандуул. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 1.3 их наядыг буцаан төвлөрүүлснээрээ нийгмээс ч, улс төрийн хүрээллээс ч шаггүй нэмэх оноо цуглуулж чадсан тэрбээр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснийг ТУЗ нь хүлээн авснаар дараагийн албандаа дахин тодрох хаалгыг нээсэн юм. Тэр нь ч ёсоор болж “Хөгжлийн банк”-ны гэх нэрийн хуудастай болтлоо олон нийтэд нүдлэгдсэн түүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилсон. Ардчилсан чөлөөт зах зээлд шударга өрсөлдөөний зарчим үйлчилж байгаа эсэхэд хяналт тавих, зохицуулалт хийх чиг үүрэг бүхий тохируулагч агентлагийн даргаар очиход анхнаасаа олон нийт эерэгээр хүлээж авсан. Өөрөө ч ШӨХТГ-ын үндсэн чиг үүрэг хувийн хэвшлийг торгохоо урьтал болгохгүй. Төрийн алдаатай шийдвэрийг хазаарлана г эдгийг мэдэгдэж байлаа.

Гэвч Н.Мандуулын хэлсэн үг, баримтлах байр суурь нь бэхжиж амжаагүй байтал тэр дахиад л өргөдлөө өгсөн. Төрийн алба, тэр тусмаа зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгох статустай агентлаг гэдэг хэн хүний үдлээд буцдаг алба  биш ч өөрийнх нь саналыг хүлээж авахгүй байна гэх үндэслэлээр шууд удирдлага руугаа бурууг нь тохчихоод явж одсон юм. Гэтэл Н.Мандуул гэнэтхэн агентлагийн даргын албан тушаалаа “голж”, хаалгыг нь саваад гарсны шалтгаан “Ондо Холдинг”-ийн ерөнхийлөгч болж дэвшсэнээр саяхан тодорч, өргөдлийн учиг нь тайлагдав. Гутгаар дүр нь юм.

Ардчилсан нийгэмд хэн хаана, юугаа явах нь мэдээж падлийгүй, тухайн хүний л эрхийн асуудал. Үнэхээр чадвар нь байгаад хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн төрд, хувийн хэвшилд ажиллах эсэх нь хувь хүний л сонголт. Гол нь ердөө жил хүрэхгүй хугацаанд Хөгжлийн банкнаас ШӨХТГ руу тэгээд “Ондо” руу буйр сэлгэсэн Н.Мандуул ээлжит сонголтоо хийхдээ зарчмын болон ёс зүйн маш том алдаа гаргалаа. Учир нь, Н.Мандуулын өмнө нь ажиллаж байсан албан тушаал нь Хөгжлийн банк биш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Өөрийнх нь шинээр хашиж эхэлсэн “Ондо”-той адилхан үйл ажиллагаа эрхлэгч үүрэн холбооны оператор компаниудад торгууль ногдуулахаас эхлээд хяналт, шалгалт хийх эрх бүхий улсын ерөнхий байцаагч.

Гэтэл ШӨХТГ-ын даргаар хэдэн сар ажилласан тэрбээр үүрэн холбооны отгон оператор компанийн ерөнхийлөгчөөр ажиллахаар болж гэнэт тодорсны ард хэний, ямар ашиг сонирхол яваа нь асуултын тэмдэг. Хөндлөнгийн хүнд нэгээс нөгөөд шилжсэн үйл явц мэт боловч хууль гадарладаг заримд нь цэвэр ашиг сонирхлын зөрчил үүссэнийг энд тодотгох гээд байгаа хэрэг. Тодруулбал, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн

21.1. Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

21.1.1.урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах;

21.1.2.урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх;

21.1.3.урьд ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх. гэсэн заалтуудыг Н.Мандуул зөрчжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...