Tuesday, March 31, 2026

Гавьяат тамирчин Б.Чинзориг Азийн аварга боллоо

Date:

“Ханжоу 2023” 19 дэх удаагийн Азийн наадмын эрэгтэйчүүдийн боксын спортын 63.5 килограммын жингийн финалд Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, АПУ ХХК-ийн тамирчин, Монгол Улсын Гавьяат тамиричн Б.Чинзориг өнөөдөр Тайванийн тамирчинтай тулалдаж 5:0 харьцаатай ялж жингийнхээ үнэмлэхүй аварга боллоо.

Азийн наадамд 2 дахь удаагаа медалийн болзол хангасан Монголын анхны боксчин болоод байгаа тэрбээр шигшээ тоглолтод хожсоноор Азийн наадамд түрүүлсэн манай улсын 3 дахь боксчин боллоо. Энэ жингийн шилдэг 2 тамирчинд олимпын их наадмын эрх өгөх байсан бөгөөд манай тамирчин үүрэг даалгавраа тун амжилттай биелүүлж, өрсөлдөгчөө 3 раундын турш илүүрхэн 5:0 харьцаатай хожжээ. Б.Ганзоригийн хувьд Азийн наадамд өмнө 2018 онд аваргын төлөө өрсөлдөж мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд энэ жил ийнхүү медалийнхаа өнгийн хувиргаж чадлаа.

Азийн наадмын аварга Б. Чинзориг медалийн шагнал гардуулах ёслолын дараа хэвлэлийн бага хуралд оролцлоо. Тэрбээр “Энэ удаагийн Азийн наадмын онцлог гэвэл олимпын эрх олгох байсан. Тиймдээ ч алтан медалиас гадна олимпын эрх авах үүрэг даалгавартай Ханжоуд ирсэн. Зорилгоо биелүүлсэндээ баяртай байна. Азийн наадамд гурав дахь удаагаа оролцлоо. Инчёнд хөмсөг задарч тэмцээнээ өндөрлүүлсэн бол Жакартад мөнгөн медаль авч энэ удаад Монголын багийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа. Энэ удаагийн наадмын сугалаа үнэхээр хатуу байлаа. Жингийнхээ бүх хүчтэй өрсөлдөгчтэй учраа таарч, ялж түрүүлсэндээ баяртай байна. Тамирчдын тосгон тэмцээн зохион байгуулалт үнэхээр гайхалтай байлаа. Ийм том тэмцээнийг өндөр төвшинд зохион байгуулсан Хятадын болон Ханжоу хотын ард иргэдэд баярлалаа” хэмээн ярилаа. Өмнөх жилүүдэд амжилтад хүрч чадахгүй олон бэрхшээл байсан. Энэ жилээс боксын холбоо өөр түвшинд ажиллаж сэтгэлзүйч, хоолзүйч, хүчний бэлтгэлд онцгой анхаарч ажиллаж байгаа нь энэ бүх амжилтад хүрэхэд нөлөөлсөн гэдгийг онцоллоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт болов

БНХАУ-ын шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолчдын уулзалт Бээжин хотноо...

Володимир Зеленський: Төрийн тэргүүнүүдийн түвшинд хэлэлцээ хийх хэрэгтэй

Украин улс ОХУ-тай хийх энхийн хэлэлцээнд нухацтай хандаж байгаа,...

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтын санал ирлээ

Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд...

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын УИХ-ын...