Friday, May 15, 2026

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн бүрэн түүвэр 5 ботиор хэвлэгджээ

Date:

Монголын яруу найргийн XX зууны сод төлөөлөгч, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Бүрэн зохиол” таван ботиор хэвлэгдэн гарчээ. Уг номыг уран зохиол судлагч доктор Я.Баатар, магистр Б.Болормаа нар хамт эмхэтгэн боловсруулж, өмнөх үг, тайлбар судалгаа, нэрийн хэлхээ зэрэг зүйлийг бичиж хавсаргажээ.

Доктор Я.Баатар өмнө нь Б.Явуухулангийн “Түүвэр зохиол” гурван боть номыг 1985, 1990, 1996 онуудад их яруу найрагчийн гэргий Ж.Адьяагийн хамт эмхэтгэн хэвлүүлж байсан туршлагадаа тулгуурлаж энэ удаагийн “Бүрэн зохиол”-ыг таван ботиор хэвлүүлсэн байна.

Түүнээс гадна Я.Баатар нь яруу найрагч Б.Явуухулангийн амьдрал, уран бүтээлийг судалж “Б.Явуухулан судлалын зарим асуудал”, “ХХ зууны Монголын манлай яруу найрагч Бэгзийн Явуухулан”, “Б.Явуухулангийн Би хаана төрөө вэ? шүлгийн судалгаа” зэрэг эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нийтлүүлсэн аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...