Wednesday, July 1, 2026

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар томилохоор болжээ

Date:

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, нийслэлийн Засаг даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилохоор болжээ. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр,

“Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үйл ажиллагаанд зориулж 320 гаруй тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. Үүнтэй холбоотой асуудлыг хэрэгжүүлэх шатандаа буюу тендер зарлаж, сонгон шалгаруулалтыг хийх, цаашлаад сонгон шалгаруулалт хийсэн хувийн компани нь олон улсад автобус үйлдвэрлэдэг томоохон компаниудаас худалдан авалт хийх явцдаа бодитой алдаа дутагдлыг гаргажээ гэж үзсэн. Олон нийт ч үүнд ихээхэн бухимдалтай хандсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Тиймээс нийслэл Улаанбаатар хотын Засаг дарга өөрөө огцрох өргөдлөө өгсөн.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс Улаанбаатар хотод онцгой анхаарал хандуулж, зургаан сарын хугацаатайгаар эрчимжүүлсэн байдлаар Засгийн газрын бүрэн анхааралд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг өглөө. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр шийдсэнээ илэрхийлсэн” гэлээ.

Мөн тэрбээр, Х.Нямбаатар сайдын хувьд УИХ-д хоёр удаа сонгогдсон, Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр гурван жил гурван сарын хугацаанд ажилласан, тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулсан улстөрч. Нөгөө талаас Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагаа, авлига, хүнд сурталтай тэмцэх чиглэлээр хийж байгаа ажлыг оройлон ажиллаж байгаа улстөрчийнх нь хувьд Улаанбаатар хотод томоохон өөрчлөлт, шинэчлэлтийг цогцоор нь хийх үүрэг даалгаврыг өгч явуулж байгааг онцлов. Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллах хугацаандаа 5Ш ажиллагааг бодитой хэрэгжүүлэх, үйлчилгээний байгууллагын хүртээмж, иргэдэд хүндрэл учруулахгүй байх нөхцөл боломжийг богино хугацаанд бүрдзүүлэх үүрэг, чиглэл өгч байна гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...