Sunday, November 24, 2024

Урлаг судлалын ухааны профессор Ж.Энэбишийн ном дэлхийд бүртгэлтэй боллоо

Date:

АНУ-ын Конгресийн номын сангийн номын санч, монгол номын мэргэжилтэн, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ Монголын дөрвөн хөгжмийн зохиолчийн намтрын каталогийг дэлхийн номын сангийн хөмрөгт дансалсан байна. Учир нь Конгрессын номын сан нь АНУ-ын гэхээсээ илүү дэлхийн ном эрдэм, соёл түүхийг хадгалах, бүртгэх гол байгууллага бөгөөд зохиолч, уран бүтээлч нарын нэрийн баталгаажуулсан бүртгэлийг үйлдэж, уран зохиолч, хөгжмийн зохиолч нарт бусдаас ялгарах тодорхой дугаар олгодог аж.

Намтрын катологийг хийхдээ урлаг судлалын ухааны доктор профессор, угсаатны хөгжим судлаач Жанугда овогт Жамбалын Энэбишийн бичсэн “Лувсанжамбын Мөрдорж”, “Сэмбийн Гончигсумлаа”, “Билэгийн Дамдинсүрэн”, Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын өөрийнх нь бичсэн “Миний л харгуй” зэрэг бүтээлийн дагуу дансалсан байна.

Лувсанжамбын Мөрдорж гуайн ном  Mȯrdorzh, L. ‡q (Luvsanzhambyn), ‡d 1919-1996 галиг, нэрийн бүртгэл нь  ML410.M7768 дугаарыг хүртэв. Үүнд M – Music, L – Literature буюу Хөгжмийн утга зохиол, 410 нь хөгжмийн зохиолчийн намтар гэсэн утгыг илэрхийлнэ.

Билигийн Дамдинсүрэн гуайн ном Damdinsu̇rėn, B. ‡q (Biligiĭn), ‡d 1919-1992, галиг, нэрийн бүртгэл нь  ML410.D146 дугаартай, Сэмбийн Гончигсумлаа гуайн ном  ML410.G6395 дугаартайгаар Конгрессын номын санд бүртгэгджээ.

Харин Н.Жанцанноров гуайн хувьд Конгрессын номын сангийн кирил галигийн дүрмээр Ж нь J биш, харин Zh (Zhant︠s︡annorov, Nat︠s︡agiĭn, ‡c Bor-Borzhigin ovogt, ‡d 1948-) учраас Zet үсгийн дугаараар жагсаж, ML410.Z508  дугаартай болжээ

Ийнхүү монгол судлаач, эрдэмтний бичсэн номууд АНУ-ын дэлхийд алдартай Конгресийн номын сангийн сан хөмрөгт данслагдан бүртгэгжээ. Тус номын сангийн бүртгэл нь долоо хоног бүрийн баасан гарагт дэлхийн судалгааны бүх номын санд түгдэг аж. Тиймээс нэрт хөгжим судлаач, урлаг судлалын ухааны профессор Ж.Энэбишийн туурвисан, Монголын хөгжмийн урлагийн ноён оргил болсон гурван уран бүтээлчийн тухай номуудын тухай мэдээлэл маргааш буюу 2023 оны аравдугаар сарын 06-ны баасан гарагт дэлхийн судалгааны бүх номын сангуудад түгэх нь.

Урлаг судлалын ухааны профессор Ж.Энэбиш Монголын хөгжмийн урлагийн онолын болон нэрт төлөөлөгчдийн намтар уран бүтээлийн талаар бүтэн жарны турш судалж олон арван бүтээл хэвлүүлсэн юм. Тэрбээр нэрт соён гэгээрүүлэгч С.Лувсанвандангийн нэрэмжит Гоо зүйн дээд шагналтыг 2019 онд хүртсэн юм. Түүний тухай Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор Ү.Хүрэлбаатарын бичсэн өгүүллийг эндээс уншаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...