Wednesday, October 7, 2026

ОБЕГ-ын агаараас эрэн хайх, аврах анги эрлийн ажиллагаанд оролцож байна

Date:

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын “Мандах наран” хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү эрлийн ажиллагаанд ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги оролцохоор болж, өнөөдөр өглөө 07 цагт эрлийн ажиллагаа зохион байгуулж буй Дорноговь аймаг руу хөөрч, 10:20 цагийн орчимд тодорхой маршрутын дагуу эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Тухайн багийн бүрэлдэхүүнд нисгэгч инженер, цагдаагийн алба хаагчид багтсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...