Sunday, September 27, 2026

Ерөнхий сайд Говь-Алтайн “Сэрвэн” нарны цахилгаан станцын нээлтэд оролцлоо

Date:

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Сэрвэн” 10МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станц өнөөдөр ашиглалтад орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ “Сэрвэн” нарны цахилгаан станцын нээлтэд оролцжээ.

“Сэрвэн” нарны цахилгаан станц ашиглалтад орсноор Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянга иргэний цахилгаан хангамж сайжирна. Мөн цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулж, Тайширын УЦС-ын далан дахь усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Тус цахилгаан станц жилд 18.4 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Говь-Алтай аймгийн 16 мянган өрхийн 56 мянган иргэний цахилгаанаар хангаж, цахилгаан дамжуулах шугамын алдагдлыг бууруулах ач холбогдолтой юм байна. Энэ хэрээрээ Тайширын УЦС-ын усан сангийн нөөцийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Жилд 16 мянган тонн нүүрс хүчлийн хий, 11 мянган тонн нүүрс, 145 мянган тонн ус хэмнэнэ.

Мөн Ерөнхий сайд Тайширын УЦC-д ажилласан байна. Тус УЦС ашиглалтад орсноор 2008-2020 онд 250 сая кВт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 43 сум суурин, 1000 орчим ААН-ийг цахилгаанаар хангаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна

Улсын Ургацын штабаас ургац хураалтын явцын мэдээг гаргажээ. Монгол Улсын хэмжээнд 2026...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...

УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент”...