Thursday, August 13, 2026

Өвөрмонголчуудын халуун сэтгэлийг өгүүлсэн “Сүүн далайн зэрэглээ”

Date:

“Хятадыг танин мэдэхүй” Өвөрмонголын соёлын өдрүүдийн хүрээнд Хятадын кино өдрүүдийг “Тэнгис” кино театрт зохион байгуулж байна. Монгол орчуулгатайгаар, үнэ төлбөргүй гарч буй шинэ, шилдэг кинонууд үзэгчдийн талархлыг хүлээж байгаа аж. Тухайлбал өнөө орой буюу есдүгээр сарын 03-ны 18:30 цагаас “Тэнгис” кино театрын дөрөвдүгээр танхимд “Дэлбэрэлт” уран сайхны кино үзэгчдийн хүртээл болно. 2021 онд бүтээгдсэн уг кино төрөл зүйлийн хувьд драмын кино юм. Найруулагч нь Лижүнь.

Киноны товч агуулгыг танилцуулбаас урьд өмнө түүхэнд гарч байгаагүй геологийн гамшиг болох, газар хөдлөлт, цөмрөлт, шаврын гулгалт ар араасаа угсран гарна. Юньшяан хотод оршин суудаг 160 мянган иргэн үхлийн аюулд өртөж, Хун Ижоу, Хун Юнбин, Дин Яажүнь, Лү Шяожин нараас бүрдсэн багийнхан тэднийг аврахаар зориглон хөдөлнө. Жижиг хотын 160 мянган хүний амь насыг аврахын тулд тэд бүхэл бүтэн 10 жилийн хөлс хөдөлмөрөө зориулан байгуулсан хонгилоо дэлбэлэх шийдвэртэй тулгарна. Тэд ямар шийдвэр гаргаж, адал явдал цааш хэрхэн өрнөх бол?

Мөн өнөө орой “Тэнгис” кино театрын гуравдугаар танхимд 19:00 цагаас “Сүүн далайн зэрэглээ” киног толилуулна. 2022 онд бүтээгдсэн драмын төрлийн энэ кино найруулагч Ар Дуншэний бүтээл аж. Өнгөрсөн зууны 50-аад оны үед, Хятадын шинэ үеийн түүх эхлээд удаагүй байтал асар хүнд байгалийн гамшиг болсноор гамшигт өртсөн өмнөд бүсэд олон хүүхэд өнчирч хоцрон, өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлэсэн тухай уг кинонд өгүүлнэ. Энэхүү эгзэгтэй үед ӨМӨЗО-ы намын хороо, засаг захиргаа тусламжийн гараа сунгах санал дэвшүүлснээр 3000 гаруй өнчин хүүхдийг өргөж авч, амьдрал бэлэглэх хөдөлгөөн өрнүүлж тэдгээр хүүхдүүд шинэ гэр бүл, шинэ орчин нөхцөлд дасан зохицох шаардлагатай тулгарах ба тэдний зовлон шаналлыг “Хайр” хэмээх гайхамшиг хэрхэн зөөллөж байгааг энэхүү киноноос үзээрэй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...