Saturday, April 5, 2025

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа

Date:

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар Нийслэл дотоодын зах зээлд үнэт цаас арилжаалж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зарим төсөл арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотойгоор Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн байна. Тус хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн эхэнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох болон бусад албаны хүмүүс холбоотой мэдээлэл өгч, төлөөлөгчдийн асуултад хариулт, тодруулга өгчээ.

Хуралдаанаар хэлэлцэж буй асуудалтай холбоотой хороод, намын бүлгүүдийн санал дүгнэлтийг сонсож, Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт намын бүлгүүд болон хороодоос гаргасан саналыг тусгах эсэх асуудлаар санал хураалт явуулсан байна. Тодруулбал, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын I ээлжийн төсөл арга хэмжээг 639,8 сая төгрөгөөр нэмж санхүүжүүлэх, Авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл арга хэмжээний хүрээнд газар чөлөөлөх, нөхөн олговорыг 9 тэрбумаар нэмэгдүүлэх зэрэг намын бүлгүүдээс гарсан саналыг дэмжлээ. Харин “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын автобус паркийн барилгын II ээлжийн ажлын 2023 онд санхүүжих хөрөнгийг 639,8 сая төгрөгөөр бууруулах, “Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам гүүрэн байгууламж, олон түвшний огтолцлолын ажлын 2023 онд санхүүжих хөрөнгийг 9 тэрбумаар бууруулахаар болов. 

Нийслэлийн 2023 оны төсвийн жилд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хотын шуудын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 255,933,000.0 мянган төгрөг, замын сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 65,684,200.0 мянган төгрөг, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 429,066,130.0 мянган төгрөг, 2022-2023 он дамжин санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 233,958,028.7 мянган төгрөгөөр баталжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...