Sunday, June 8, 2025

Цахим гарц буюу E-Gate ашиглалтад орлоо

Date:

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын санаачилгын дагуу Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нийтийн түлхүүрийн санд 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 82 дахь гишүүн улс болон нэгдэн орсон. Ийнхүү манай улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын /ICAO/ нийтийн түлхүүрийн санд гишүүнээр элсэн орсноор ICAO-оос батлан гаргасан чиптэй цахим гадаад паспортын стандартын дагуу олон улсад хүчин төгөлдөр байх гадаад паспорт гаргах боломжтой болсон юм.

Тус ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханаар ахлуулсан баг 2022 оны 12 дугаар сард Канад улсад ажиллаж, Монгол Улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нийтийн түлхүүрийн санд Үндэсний гэрчилгээ олгогч байгууллагын нийтийн түлхүүрийн гэрчилгээг хүлээлгэн өгсөн аж. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газар 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс Үндэсний энгийн цахим гадаад паспортын захиалга авч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 140 мянга гаруй иргэнд Үндэсний энгийн цахим паспортыг олгосон байна.

Тус ажлын үргэлжлэл болж “Чингис хаан” олон улсын нисэх буудал дээр “Automated Border Control Gates буюу E-Gate” төхөөрөмжийг 2023 оны наймдугаар сард ашиглалтад оруулжээ. Ингэснээр Монгол Улсын иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ энгийн цахим гадаад паспортоо “E-Gate” төхөөрөмж дээр уншуулан хилээр нэвтрэх боломжтой боллоо. Уг төхөөрөмж нь ашиглалтад орсноор хилийн шалган нэвтрүүлэх цэгээр түргэн шуурхай, цаг алдалгүй нэвтрэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулна

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн...

ИТХ-ын нөхөн сонгууль зургадугаар сарын 22-нд болно

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...