Sunday, November 24, 2024

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн буюу аймгуудын долоон гайхамшиг

Date:

Монголд зочлох жилийн хүрээнд гадаадын жуулчдад эх орныхоо байгалийн үзэсгэлэнт хийгээд түүхэн дурсгалт газар нутаг, өв соёлын биет дурсгалуудыг танилцуулахад аялал жуулчлалын салбарынхан онцгойлон анхаарч байна. Монгол Улсын аймаг бүр өөр өөрсдийн “долоон гайхамшиг”-ийг тодруулаад арав гаруй жилийн нүүр үзжээ.

МҮХАҮТ-ийн дэргэдэх Аялал жуулчлалыг хөгжүүлэх зөвлөл 2011 оны гуравдугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Аялал жуулчлал ба өрсөлдөх чадвар 2011” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд тус зөвлөгөөний үеэр аялал жуулчлалын шинэ бүтээлийг нээн илрүүлэх, монгол орны онцлог, байгалийн гайхамшигт газрыг тодорхойлж эх орондоо төдийгүй олон улсад сурталчлах тухай ярилцсан байна. МҮХАҮТ аймгуудын захиргаатай холбогдон жил орчмын хугацаанд нутаг тус бүрийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан долоон гайхамшигийг фото зураг, түүхийн баримтууд цуглуулан тодруулсан бөгөөд зарим аймгууд есөн гайхамшиг тодруулж, нийт 21 аймаг даяар 159 газрыг онцолсон байна. Цаашид МҮХАҮТ-ын зүгээс долоон гайхамшигийн зурагтай хуанли гаргах төлөвлөгөөтэй байгаа ба газрын зураг дээр тус газруудыг байршуулах, мөн шинэлэг маршрут нээж байгаа юм байна. Экологийн асуудал тун эмзэг байгаа өнөө үед аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж нийгэмд сурталчлахаас гадна хүрээлэн буй орчноо байгаагаар нь авч үлдэх туйлын хэрэгтэй байгаа билээ. Эх орныхоо үзэсгэлэнт газруудын талаар мэдээлэлтэй болж, биширч  бахархахаас гадна ард иргэдээ байгалиа хайрлан хамгаалах сэтгэлтэй болгох нь энэхүү ажлын гол зорилго болж байгаа гэнэ. Та бүхэн Монгол Улсын аймгуудын долоон гайхамшигт ямар газрууд орсон талаар сонирхоно уу.

Архангай аймаг: 
1.Чулуутын гол
2.Хоргын тогоо
3.Тэрхийн цагаан нуур
4.Суварга хайрхан уул
5.Тамирын гол
6.Булган уул
7.Тайхар чулуу
8.Хар балгас
9.Билгэ хааны цогцолбор

Баян-Өлгий аймаг: 
1.Ёлтын сав газар
2.Алтай таван богдын байгалийн цогцолборт газар
3.Потанины мөсөн гол
4.Бага Ойгарын цагаан салаагийн хадны сүг зураг
5.Бага Түргэний хүрхрээ
6.Толбо нуур
7.Ачит нуур


Баянхонгор аймаг: 
1.Цагаан агуй
2.Бичигтхад
3.Шатар чулуун хөшөө
4.Түрэгийн үеийн бичээс
5.Бүгийн цавийн хоолой
6.Шаргалжуутын халуун рашаан
7.Их Богд уул


Булган аймаг: 

1.Хөгнө тарна байгалийн цогцолборт газар
2.Уран тогоо уул
3.Шивээт улааны цогцолбор
4.Хар бухын балгас
5.Чин толгойн балгас
6.Бий булгын балгас
7.Могойн шинэ ус

Говь-Алтай аймаг: 

1.Ээж хайрхан уул
2.Бурхан буудай уул
3.Сутай хайрхан уул
4.Цагаан голын хадны зураг
5.Монгол элс
6.Хасагт хайрхан уул
7.Аж Богдын нуруу
8.Эрээн нуур
9.Шаахар толгой

Говьсүмбэр аймаг: 
1.Чойрын Богд уул
2.Зүүн жанжин Чойрын хийдийн туурь
3.Цагаан дарь эх
4.Дагвасүндэл бурхан
5.Хүүхдийн овоо
6.Дугар мээрэнгийн хөшөө
7.Цоорхойн рашаан

Дархан-уул аймаг
1.Тахилгат их дархан уул
2.Дурлалын мод
3.Шарын голын зосон зураг
4.Буурал уулын булш
5.Дүрс нарс
6.Лам Дондовын рашаан
7.Хүйтний голын хадны бичээс

Дорноговь аймаг: 
1.Хамрын хийдийн цогцолбор
2.Цагаан дарь эх
3.Сүйхэнт, Өлгий хийд
4.Цонжийн чулуу
5.Бүрдэнэ булаг, Мөнхийн ам
6.Эргэлийн зоо
7.Нүдэнгийн хонхор

Дорнод аймаг
1.Чингисийн хэрмэн цав
2.Хэрлэн Барс хотын туурь, цамхаг
3.Буйр нуур
4.Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш
5.Их бурхант чулуун бурханы цогцолбор
6.Шонх таван толгойн хүн чулуун хөшөө
7.Хамар даваа дээрх ялалтын хөшөө
8.Халх гол
9.Вангийн цагаан уул


Дундговь аймаг: 

1.Их газрын чулуу
2.Дэл уул
3.Бага газрын чулуу
4.Онгийн хийдийн туурь
5.Морин хуур
6.Өөш манхан
7.Дэлгэрхангай уул


Завхан аймаг

1.Отгонтэнгэр хайрхан
2.Хар нуур
3.Загастайн давааны хүн чулуу
4.Бор хярын элсэн манхан, Мухартын гол
5.Тэсийн гол Нисэхийн шугуй
6.Их хайрхан уул
7.Дааган дэлийн буган чулуун хөшөө
8.Идэр голын буган хөшөөт дурсгал
9.Сангийн хэрмийн туурь


Орхон аймаг

1.Зэрэглээ
2.Айргийн гозгорын Хүннүгийн бүлэг дурсгалт газар
3.Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар

Өвөрхангай аймаг
1.Арц богд
2.Хужиртын рашаан
3.Монгол түмний морины их шүтээн
4.Хархорум хот
5.Эрдэнэ зуу хийд
6.Тэвш уул
7.Төвхөн хийд

Өмнөговь аймаг

1.Говь гурван сайхан
2.Баянзаг
3.Нэмэгт, Хэрмэн цав
4.Галбын говь
5.Ноён богд, Толь хад
6.Алгуй улаан цав
7.Хонгорын элс
8.Сангийн далай
9.Галбын гурван хийд

Сүхбаатар аймаг
1.Алтан овоо
2.Шилийн богд
3.Монголын хүн чулууд
4.Таван толгойн археологийн цогцолбор
5.Ганга нуур, Оргихын булаг
6.Хунгийн чуулган
7.Егүзэрийн хийд

Сэлэнгэ аймаг
1.Амарбаясгалан хийд
2.Соронзон хад
3.Хувьсгалын өлгий Алтанбулаг
4.Халуун рашаан
5.Тужийн нарс
6.Дуут хад
7.Сайханы хөтөл

Төв аймаг
1.Манзушир хийдийн туурь
2.Хустайн байгалийн цогцолборт газар
3.Гүнжийн сүм
4.Зоргол хайрхан уул
5.Чингис хааны морьт хөшөө
6.Тоньюукукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал
7.Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

Увс аймаг
1.Увс нуур
2.Хяргас нуур, хэцүү хад
3.Алтан элсний дархан цаазат газар
4.Хан хөхий уулс
5.Чандмань уулын дурсгал
6.Гоожуурын хүрхрээ
7.Мөнгөт цахир уул
8.Дэглий цагаан уул
9.Зураагийн улаан хадны зураг

Ховд аймаг
1.Сэнхэрийн агуй
2.Хар-Ус нуур
3.Мөнххайрхан уул
4.Баянзүрхийн буган хөшөө
5.Төрийн тахилгат Алтан Хөхий уул
6.Харуул овоо
7.Ямаан усны хадны сүг зураг
8.Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар
9.Ишгэн толгойн хадны зураг

Хөвсгөл аймаг
1.Соёны бүс нутаг
2.Хөвсгөл нуур
3.Даян дээрхийн агуй
4.Уушгийн өврийн буган хөшөө
5.Улаан толгойн буган хөшөө
6.Дархадын 13 овоо
7.Цаатны нутаг


Хэнтий аймаг

1.Бурхан Халдун уул
2.Балдан Бэрээвэн хийд
3.Чингисийн гэрэлт хөшөө
4.Дэлүүн болдог
5.Хар зүрхний хөх нуур
6.Хэрлэнгийн хөдөө арал
7.Өглөгчийн хэрэм
8.Рашаан хад
9.Дуурлиг нарсны Хүннүгийн булш

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...