Sunday, November 24, 2024

Соёлын биет бус өв түүний төлөөллийн үндэсний долоон ай савыг танилцуулж байна

Date:

Байгаль дэлхий жам ёсоороо оршин тогтнохын тулд биологийн олон төрөл зүйл нь хадгалагдан хамгаалагдаж байх учиртай. Үүний нэг адил хүн төрөлхтнийг оршин амьдруулахын тулд соёлын олон төрөл зүйлийг нь хамгаалж, чөлөөтэй хөгжих бололцоог нь олгох шаардлагатай. Дэлхийн соёлын олон төрөл байдал, түүний дотор соёлын өвийг хамгаалах, дэмжиж хөгжүүлэх явдал ийнхүү хүн төрөлхтний хойшлуулшгүй зорилтын нэг болсон бөгөөд үүний дагуу ЮНЕСКО-оос 2003 онд “Биет бус соёлын өвийг хамгаалах тухай конвенц” баталж, Монгол Улс тус конвенцод 2005 онд нэгдэн орсон билээ.

Соёлын биет бус өвийн илрэх гол гол төрөл хэлбэрийг ерөнхийд нь ай савд багтаан үздэг бөгөөд БСШУС-ын сайдын 2019 оны “Бүртгэл шинэчлэн батлах тухай” А/759 дугаар тушаалаар Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний 7 ай савын 279 өвийг баталсан.

Нэг. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд

Дэлхийн олон улс үндэстнүүд 7000 орчим хэлээр харилцдаг бөгөөд эдгээрийг гарал үүслээр нь 20 гаруй хэлний овогт хуваан үздэг байна. Монгол хэл нь гарал үүслийн хувьд Алтай овгийн хэлэнд багтдаг бөгөөд энэхүү хэлний овогт Монгол, Түрэг, Манж, Хамниган, Япон, Солонгос хэлийг багтаан үздэг.

Эдүгээ Монгол хэлээр 5 сая гаруй хүн ярилцдаг бөгөөд Халх, Буриад, Баяд, Дөрвөд, Харчин Хорчин, Өөлд, Захчин, Цахар, Үзэмчин, Хотон, Урианхай, Барга, Ордос зэрэг олон аман аялгуутай. Монгол хэлний аман аялгууг улс төрийн нөхцөл шалтгаанаар Буриад хэл /ОХУ-ын Буриадын БНУ/, Халимаг хэл /ОХУ-ын Халимагийн БНУ/, Могол хэл /Афганистаны Монголчууд/, Дагуур хэл /Хар мөрөн, Өвөр Монголын дагуураад/, Дунсян/Ганьсүгийн Монголчууд/, Монгор /Цинхай, Ганьсүгийн Монгорчууд/, Баоани /Боунан Монголчууд буюу Цинхай, Ганьсүгийн Монголчууд/ гэх мэтээр бие даасан хэл, төрөл хэл хэмээн үзэх нь бий. Мөн Ойрадын буюу баруун Монгол аман аялгуу, зүүн Монгол аман аялгуу, төв Монгол аман аялгуу, өмнөд Монгол аман аялгуу гэх мэт газар зүйн байрлалаар нь ангилж үзэх нь ч бий.

Монгол хэл нь зуун зууны туршид Монголчуудын мэдлэг ухаан, түүх уламжлалыг үеэс үед уламжлуулан ирсэн гайхамшигт өв соёл юм. Энэхүү ай савд:

– Авга аман аялгуу

– Буриад аман аялгуу

– Дөрвөд аман аялгуу

– Захчин аман аялгуу

– Мянгад аман аялгуу

– Торгууд аман аялгуу

– Тува аман аялгуу

– Урианхай аман аялгуу

– Халх аман аялгуу

– Алтайн Казах аман аялгуу

– Монгол бичиг

– Монгол уран бичлэг

– Монгол-крилл бичиг

– Тод үсэг

– Соёмбо үсэг

– Домог

– Үлгэр

– Аялгуут үлгэр

– Бэнсэн буюу хуурын үлгэр

– Хууч яриа

– Шог хошин яриа

– Наргиа зугаа үг

– Дом

– Шившлэг

– Зүйр, цэцэн үг

– Сургаал үг

– Оньсого

– Таавар

– Ертөнцийн гурав

– Түргэн хэллэг

– Хэлц, хэвшмэл үг

– Цацлын үг

– Мялаалга үг

– Даллага, хурайлгын үг

– Цээрийн үг

– Хараал зүхлийн үг

– Цол дуудлага

– Бэлгэ дэмбэрлийн үг

– Ерөөл

– Магтаал

– Тахилга, тайлгын үгс

– Бөө мөргөлийн холбоотой аман илэрхийлэл

– Аялгуут үгс

– Айтыс

– Мэндэд мордогчдын үг

– Үе удам, овог төрлийн нэршил үг

– Мал амьтныг зүслэх нэршил үг

– Мал амьтныг насаар нь ялгах нэршил үг

– Мал амьтныг хүйсээр нь ялгах нэршил үг зэрэг өвүүд багтдаг.

Хоёр. Ардын язгуур урлаг

Монгол үндэстний Соёлын биет бус өвийн энэ төрөл зүйлд зан үйлийн дуунууд, уртын болон богино дуу, хөөмэй, исгэрээ, аман хуур, морин хуур цуур, лимбэний урлаг зэрэг дуу хөгжмийн уламжлалт урлаг, биелгээ, уран нугаралт, цам зэрэг уламжлалт бүжгийн урлаг, уламжлалт тоглоом наадгай зэргээс гадна, тоглож үзүүлэх уралдаан зэрэг өвүүд багтдаг.

Тухайлбал:

– Халх уртын дуу

– Ойрад уртын дуу

– Буриад-Барга уртын дуу

– Дархад-Ариг Урианхайн уртын дуу

– Үзэмчин-Дарьганга уртын дуу

– Барга богино дуу

– Баяд богино дуу

– Буриад богино дуу

– Дархад богино дуу

– Дарьганга богино дуу

– Дөрвөд богино дуу

– Захчин богино дуу

– Мянгад богино дуу

– Өөлд богино дуу

– Сартуул богино дуу

– Торгууд богино дуу

– Урианхай богино дуу

– Үзэмчин богино дуу

– Халх богино дуу

– Хотгойд богино дуу

– Хотон богино дуу

– Цаатан богино дуу

– Цахар богино дуу

– Бүүвэйн дуу

– Харилцаа дуу

– Хүрээ дуу

– Монгол хөөмэйн уламжлалт урлаг

– Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг

– Суухан хуур тоглох арга

– Икэл хөгжим тоглох урлаг

– Дөрвөн утаст хуур тоглох урлаг

– Хуучир хөгжим тоглох урлаг

– Алтайн ятга хөгжим тоглох урлаг

– Ятга хөгжим тоглох урлаг

– Товшуур хөгжим тоглох урлаг

– Домборын кюй

– Нуман хуур тоглох урлаг

– Шударга хөгжим тоглох урлаг

– Чулуун царгил хөгжим тоглох урлаг

– Цохилуур хөгжим тоглох урлаг

– Лимбэ хөгжим тоглох урлаг

– Хулсан хуур тоглох урлаг

– Төмөр хуур хөгжим тоглох урлаг

– Эвэр бүрээ хөгжим тоглох урлаг

– Бишгүүр хөгжим тоглох урлаг

– Казах бүжиг

– Бөө мөргөлийн бүжиг

– Хоолойн лимбэ

– Ташилдах

– Дандилдах

– Уламжлалт исгэрэх урлаг

– Хурдан морины хүүхдийн гийнгоо, марзай

– Бөөгийн ая дан

– Бурханы шашны ая дан зэрэг өвүүд багтдаг.

Гурав. Уламжлалт баяр наадам, зай үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага

Уламжлал, ёс заншил нь нийгмийн бүлэг, хэсгийн болоод хамт олны оюун санаа, нийгмийн сэтгэл зүйн томоохон үзэгдэл бөгөөд урт удаан түүхэн хугацаанд хэвшин тогтнож, улмаар уламжлан дагаж мөрддөг нийгмийн харилцааны ерөнхий хэм хэмжээ билээ. Харин баяр наадам, ёслол нь тогтсон дэг ёсны дагуу үйлдэгдэж байгаа уламжлал, зан заншлын бодит илэрхийлэл билээ. Энэхүү ай савд:

– Цагаан сарын уламжлалт зан үйл

– Монгол наадам

– Наурыз

– Шинэ гэр барих, найр хийх ёс, зан үйл

– Хүүхэдтэй холбоотой ёс, зан үйл, найр

– Монгол нүүдлийн зан үйл

– Цээрлэх ёс

– Бөөгийн оршуулгын зан үйл

– Бурханы шашны оршуулах зан үйл

– Исламын шашны оршуулгын зан үйл

– Адууны соёлтой холбогдох найр наадам, зан үйл

– Тэмээний соёлтой холбоотой найр наадам, зан үйл

– Мал хөнгөлөх зан үйл

– Мал сэтэрлэх зан үйл

– Хөдөлмөр, зайн үйлийн холбогдолтой уриа дуудлага

– Мал аж ахуйн холбогдолтой уриа дуудлага

– Монгол бөх

– Хурдан морины уралдаан

– Жороо морины уралдаан

– Тэмээний уралдаан

– Тэмээн бөмбөг

– Үндэсний сурын харваа

– Буриад сур харваа

– Урианхай сур харваа

– Үзэмчин харваа

– Зэв нүүлгэх харваа

– Түнх харваа

– Бөмбөг намнах харваа

– Морьт харваа

– Сарампай харвах

– Шагайн харваа

– Мөсөн шагайн харваа

– Тааварт тоглоомын уламжлалт төрлүүд

– Үгэн тоглоомын уламжлалт төрлүүд

– Хөгжөөнт тоглоомын уламжлалт төрлүүд

– Хөлөгт ба өрөгт тоглоомын уламжлалт төрлүүд

– Монгол шатар

– Цаасан болон модон тоглоомын уламжлалт төрлүүд

– Шагайгаар тоглох, наадах

– Эвлүүлж өрөх тоглоом

– Дэмбээ

– Аравдах

– Дуутай хуруу

– Зуун цааст хөзөр зэрэг өвүүд багтдаг.

Дөрөв. Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл

Байгаль, цаг улирал, амьдрал ахуйн холбогдол бүхий ардын уламжлалт мэдлэг, арга ухаан, байгаль хамгаалах уламжлалт арга мэдлэг, мал амьтан болон газар нутаг шинжиж ирсэн уламжлалт мэдлэг ухааны ай сав юм. Энэ ай савд:

– Байгаль хамгаалах уламжлалт арга мэдлэг, зан үйл

– Газар шинжих таних мэдлэг ухаан

– Шинэ газар нутаг сонгох мэдлэг

– Таван хошуу мал шинжих мэдлэг

– Хурдан морь шинжих мэдлэг

– Хурдан морь сойх, уралдуулах мэдлэг

– Монгол зурхай

– Далны мэргэ

– Чулуу татах мэргэ

– Газар нутгийн нэршил үг зэрэг өвүүд хамаарна.

Тав. Уламжлалт арга ухаан

Монголчууд олон мянганы турш нүүдэллэн аж төрөхдөө бэлчээрийн мал аж ахуйд суурилсан өвөрмөц бөгөөд дахин давтагдашгүй уламжлалт арга ухааныг үеэс үед дамжуулан өвлүүлж ирсэн билээ. Өөрсдийн ахуйд тохирсон хоол хүнс, идээ ундаа бэлтгэх, ахуйгаас үүсэж бий болсон мэдлэгийг малын төдийгүй хүний эрүүл мэндийг хамгаалах анагаах ухаанд хүртэл хэрэглэж ирсэн уламжлалтай. Мөн энэхүү мэдлэг, арга ухааны уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээж ирсэн нь өдгөө ч бидний үед ирсэн гайхамшигт арга ухаан билээ. Энэ ай савд:

– Цагаан идээ бэлтгэх уламжлалт арга

– “Ажийн бор” ааруул хийх арга

– Тамирын цагаан ааруул хийх арга

– Ээзгий хийх арга

– Улаан идээ боловсруулах арга

– Борц хийх арга

– Каз хийх арга

– Битүү хоол хийх арга

– Малын гэдэс дотроор хоол хүнс бэлтгэх арга

– Үүц бэлтгэх арга

– Хөх идээ боловсруулах арга

– Монгол үндэстний уламжлалт цай ундаа хийх арга

– Шимийн архи нэрэх уламжлалт арга технологи

– Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи

– Ингэний хоормог исгэх уламжлалт арга технологи

– Хүндэтгэлийн зоог шүүс бэлтгэх арга

– Арьс шир боловсруулах уламжлалт арга

– Ноос ноолуур боловсруулах уламжлалт арга

– Эсгий хийх уламжлалт арга

– Ангийн насны нэршил

– Шувуулахуй буюу шувуугаар ан хийх арга ухаан

– Бүргэдээр ан хийх арга ухаан

– Газар хагалах, боловсруулах арга

– Үр тариа, жимс ногоо суулгах, хураах, цайруулах арга

– Бариа заслын аргаар анагаах арга ухаан

– Мал амьтны эрхтнээр анагаах арга ухаан

– Ургамлын зүйлээр анагаах арга ухаан

– Дом шившлэгийн аргаар анагаах арга ухаан

– Зүү тавих арга ухаан

– Хануур хийх арга ухаан

– Төөнүүр хийх арга ухаан

– Тан бэлдэх арга ухаан

– Гүрэм домын арга ухаан

– Ардын уламжлалт малын эмгэг анагаах арга ухаан

– Мал хатгах уламжлалт мэдлэг

– Мал ханах уламжлалт мэдлэг

– Ардын сурган хүмүүжүүлэх ухаан

– Бие бялдрын хүмүүжил олгох ухаан

– Угийн бичиг хөтлөх Монгол уламжлалт мэдлэг зэрэг өвүүд багтана.

Зургаа. Мал маллах арга ухаан

Монголын нүүдлийн гэх онцлогтой соёл үндсэндээ мал маллах арга ухаантай шууд хамааралтай. Төв Азийн өндөрлөг хэсэг дэх хүн зоны амьдран орших хэрэгцээ шаардлагад нүүдлийн мал аж ахуйн төгс зохицож, мал маллах арга ухаантайгаар хамааралтайгаар соёлын тэлэлт явагдаж, олон олон соёлын өв мянга мянган жилийн туршид бүрэлдэн бий болсон гэж үзэж болно. Үүний зэрэгцээ малыг төрлөөс нь хамаарч өөр өөр арга туршлагаар маллаж ирсэн уламжлалтай. Энэ ай савд:

– Адуун сүрэг маллах арга ухаан

– Тэмээн сүрэг маллах арга ухаан

– Үхэр сүрэг маллах арга ухаан

– Хонин сүрэг маллах арга ухаан

– Ямаан сүрэг маллах арга ухаан

– Сарлаг маллах арга ухаан

– Эцэг мал маллах арга ухаан, ёс зэрэг өвүүд багтана.

Долоо. Уламжлалт гар урлал

Соёл ахуйн хэв маягаас хамааран үндэстнүүдийн гар урлал өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Нүүдэлчин Монголчуудын бүтээсэн хээ угалз, малын ачлага уналгын тоног хэрэгслийн урлал, гэр мод урлах, хээлэх, эрээлэн будах урлал, арьс ширэн урлал, дархны урлал, модон, ясан сийлбэр, дээл, гутал, бөхийн зодог шуудаг хийх, бурхан урлал гэх мэт олон төрлийн уламжлалт гар урлалыг бий болгож иржээ. Энэ ай савд:

– Барга хувцасны уламжлалт урлал

– Баяд хувцасны уламжлалт урлал

– Буриад хувцасны уламжлалт урлал

– Дархад хувцасны уламжлалт урлал

– Дарьганга хувцасны уламжлалт урлал

– Дөрвөд хувцасны уламжлалт урлал

– Захчин хувцасны уламжлалт урлал

– Казах хувцасны уламжлалт урлал

– Мянгад хувцасны уламжлалт урлал

– Өөлд хувцасны уламжлалт урлал

– Торгууд хувцасны уламжлалт урлал

– Тува хувцасны уламжлалт урлал

– Урианхай хувцасны уламжлалт урлал

– Үзэмчин хувцасны уламжлалт урлал

– Халх хувцасны уламжлалт урлал

– Хамниган хувцасны уламжлалт урлал

– Хотгойд хувцасны уламжлалт урлал

– Хотон хувцасны уламжлалт урлал

– Цаатан хувцасны уламжлалт урлал

– Цахар хувцасны уламжлалт урлал

– Монгол малгайн урлал

– Монгол гутлын урлал

– Буриад гутлын урлал

– Бөхийн зодог шуудаг урлал

– Хурдан морины унаач хүүхдийн хувцас урлал

– Нум сум харваачийн хувцас урлал

– Ангийн хувцас урлал

– Бөөгийн хувцас урлал

– Ламын хувцас урлал

– Цамын хувцас урлал

– Монгол гэрийн уламжлалт урлал

– Уянга хийцийн гэр урлал

– Урц хэлбэрийн гэр урлал

– Гэрийн иж бүрдлийн уламжлалт урлал

– Казах гэрийн уламжлалт урлал

– Буриад байшин урлал

– Монголын уламжлалт хээ угалз

– Зүмбэр урлал

– Уран хайчилбар

– Эсгий ширмэл урлал

– Эсгий хувцас урлал

– Монголын уламжлалт арьс ширэн эдлэлийн урлал

– Монголын уламжлалт модон эдлэлийн урлал

– Үйсэн урлал

– Үндэсний нум сум урлал

– Урианхай нум сум урлал

– Буриад нум сум урлал

– Алингар нум сум урлал

– Мөнгөн аяга хийх урлал

– Хэт хутга урлал

– Монгол эмээл хийх урлал

– Монгол дархны цутгуурын арга

– Цахиур буу хийх технологи

– Монгол дархны уламжлалт арга ухаан

– Дархан мужааны багаж хэрэгсэл урлал

– Хөдөлмөрийн багаж хэрэгслийн урлал

– Баримлын урлал

– Шуумлын урлал

– Наамлын урлал

– Модон сийлбэрийн урлал

– Ясан сийлбэрийн урлал

– Хөөрөг урлал

– Зээгт наамлын уламжлалт урлал

– Уламжлалт зээгт урлал

– Уламжлалт уран хатгамал, оёдлын урлал

– Зоос ширээ сүлжих урлал

– Уламжлалт нэхэх, сүлжих урлал

– Монголын уламжлалт уях, зангидах урлал

– Монгол зургийн урлал

– Үндэсний хөгжмийн зэмсгийн уламжлалт урлал

– Морин хуур хөгжмийн урлал

– Морин тэрэг хийх уламжлалт арга

– Үхэр тэрэг хийх уламжлалт арга

– Ходок тэрэг хийх уламжлалт арга

– Чингэлэг тэрэг хийх уламжлалт арга

– Тэмээн тэрэг хийх уламжлалт арга

– Мухлаг тэрэг хийх уламжлалт арга зэрэг өвүүд багтдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...