Wednesday, July 8, 2026

Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн анхдугаар хуралдаан болж байна

Date:

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги дээр Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн Зөвлөлийн анхдугаар хуралдаан болж байна.

Хуралдааныг НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр удирдаж байна.

Хуралдаанаар, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, зөвлөмжийн биелэлт, Шуурхай удирдлагын нэгдсэн төв байгуулах тухай, Гэр хорооллын айл өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааны тухай, Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай нийслэлийн салбар зөвлөлийн үйл ажиллагаа, барилга байгууламжийн дахин төлөвлөлт, паспортжуулалтын талаар, Нийслэлийн үерийн эрсдэлийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл, Улаанбаатар хотын аюулт үзэгдэл, осол, гал түймрийн нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах бодлого, хөтөлбөрийн талаарх илтгэл, танилцуулга хэлэлцүүлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний их баяр наадмын өсвөрийн харвааны шилдгүүд тодорлоо

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа 07-р сарын...

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820...

Үзэмчин өвөө, зээ охин, морь гурав

БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Гэгээрэл...