Thursday, July 9, 2026

Озэки Киришима Б.Лхагвасүрэн бэртлийн улмаас башёг өнжихөөр боллоо

Date:

Японы мэргэжлийн сүмогийн нагоя башё өнөөдөр Нагоя хотын Dolphins Arena-д эхэллээ. Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби Абигээр эхний даваагаа авав. Харин шинэ озэки Киришима Б.Лхагвасүрэн нурууны бэртлийн улмаас барилдалгүй хийлж, башёг өнжихөөр болжээ. Тэрбээр өнгөрсөн мягмар гарагт бэлтгэлийн үеэр гэмтэл авсан бөгөөд баасан, бямба гаргуудад бэлтгэлдээ гарч чадаагүй байна. Мичиноку оякатагийн хэлснээр Киришима баасан гаргийн орой нуруу өвдөж байгаагаа хэлжээ. Киришима нурууны өвдөлт гайгүй бол нагоя башёгийн дундуур барилдаж эхлэх бодолтой байгаа гэдгийг Мичиноку ояката ярьсан байна. Киришима ирэх есдүгээр сард Токиод болох намрын башёд кодобан буюу наймаас дээш давж цолоо хамгаалах болзолтойгоор барилдах болж байгаа юм.

Өнөөдөр Хоошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн тэргүүн бөх Тобизарүг, Хокүсэйхо А.Даваанинж маэгаширагийн тав дахь бөх Оношог, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн найм дахь бөх Саданоумиг тус тус давжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

БНСУ-ын ерөнхийлөгч И Же Мён гэргийн хамт Монгол Улсад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...

АНУ, Ираны хоорондох нөхцөл байдал дахин хурцаджээ

АНУ, Израил Иран руу довтлон, хамтарсан цэргийн ажиллагааг 2026...

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр 50 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ

НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр болсон батлан хамгаалах үйлдвэрлэлийн...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК БНСУ-ын “Hanwha investment & securities” компанитай хамтран ажиллахаар боллоо

БНСУ-ын Ерөнхийлөгчийн манай улсад хийх айлчлалын хүрээнд “Чингис хаан...