Sunday, May 24, 2026

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Date:

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володины урилгаар 2023 оны 6 дугаар сарын 18-22-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Төрийн Думын дарга В.В.Володин нартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцоно.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулах баримт бичигт гарын үсэг зурна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах...

Мэргэжлийн холбоо, үйлдвэрлэгчид хамтарч 5 аймагт арьс, шир бэлтгэн нийлүүлэх тогтолцоог эхлүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Монголын...

Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улаанбаатар хотноо анх удаа...