Saturday, April 4, 2026

Нүүрсний хулгайн асуудлыг шалгах шинэ түр хороог Х.Нямбаатар сайдаар ахлуулан байгууллаа

Date:

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногийн баасан “Нүүрсний” гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг үр дүнтэй хянан шалгах, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагын хүсэлт, шаардлагын хүрээнд олон нийтийг ил тод, бодитой мэдээллээр хангах, нүүрсний худалдан авалт, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлт, экспорт, холбогдох зөвшөөрөл, хяналтын асуудлаар УИХ-аар хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл бүхий ажлын хэсгийг байгуулжээ.

Ингэснээр УИХ-аас өмнө нь яг энэ асуудлаар байгуулсан түр хороо татан буугдаж байгаа юм. УИХ-ын гишүүн Г.Ганболдоор ахлуулсан тус түр хороо хуулийн дагуу зургаан сарын хугацаатай байгууллагдан ажиллаж, хугацаагаа нэг удаа 6 сараар сунгуулсан юм. Өөрөөр хэлбэл бүтэн жилийн хугацаанд Г.Ганболд гишүүний ахалсан түр хороо үүргээ гүйцэтгэж ажиллаагүй, нүүрсний асуудлаар нотлох баримтын сонсголоо хийж чадаагүй тул ийн татан буугджээ.

Шинээр байгуулсан “Нүүрсний хулгайн” асуудлыг хянан шалгах түр хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж ажиллахаар болсон байна. Тус түр хорооны бүрэлдэхүүнийг танилцуулъя.

  • Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
  • Хилийн боомтын асуудлын асуудлаарх хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд
  • Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн
  • Хуул зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр
  • УИХ-ын гишүүн С.Ганбаатар
  • УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Шинэ Түр хороо нүүрсний гэх асуудлаар хяналтын сонсгол зохион байгуулах бэлтгэл хангаж, санал, дүгнэлтээ 2023 оны долдугаар сарын 1-ны дотор танилцуулах үүрэг авсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

96 мянган тонн нүүрс 7.4 сая ам.доллароор арилжжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 02-ны...

3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдоржийн...

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээ танилцуулж, үг хэллээ

Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы хуралдаанд Монгол Улсын...

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга нийслэлд 83,6 хувьтай үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх,...