Sunday, November 24, 2024

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар УИХ дахь эрх мэдлийн төвлөрөл задарна

Date:

Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар баталлаа. 1992 оны Үндсэн хуулийг баталснаас хойш эцэг хуульд 2000, 2019 онуудад томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч энэ удаагийнх шиг парламентын гишүүдийн тоо болон сонгуулийн тогтолцоонд дорвитой өөрчлөлт хийсэн нь үгүй. Харин энэ удаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоог 126 болгож, УИХ-ын сонгуулийг 78:48 гэсэн харьцаагаар холимогоор явуулахаар болсон нь түүхэн шийдвэр болж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн бодлогын байнгын хороогоор хийх үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг хүргэж байна.

-Үндсэн хуулийн сонгуулийн тогтолцооой эцсийн хэлэлцүүлэг явагдаж байна. Бид 30 жилийн өмнө тогтоосон тоглоомын дүрмээр улс төрийн намууд сонгууль дөхөөд ирэхээр өөрөө өөртөө зохиулсан тоглоомын дүрмийг сонгуулийн хуулиар хийж 30 жил явлаа. Үүнээс болж урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлт өнгөрсөн 30 жилд үндсэндээ алдагдсан гэж болно. Нэг их хурлын гишүүн дээр байгаа эрх мэдлийн жин үлэмж хэмжээгээр өндөр байдаг учраас хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаанд оролцохоос эхлээд, олон байнгын хороны гишүүн байхаас эхлээд олон асуудал дээр кнопны жин туйлын чухал байсаар ирсэн. Кноп нь цөөн учраас бие биедээ хариуцлага тооцох боломжгүй. Их хурлын гишүүд томилолтоор явбал бараг чуулган гацах хэмжээнд ийм том эрх мэдлийн төвлөрөлтэй. VIP-76 гэдгээс авахуулаад, нэршлээсээ авахуулаад парламентын 76 гишүүнийг эрх мэдлийн хамгийн оргил дээр байдаг цэг гэж ойлгодог болсон. Гишүүн бүхнийг гүйцэтгэх засаглалын ажил хийх энэ агуулга руу явж Монгол Улс бүхэлдээ 76 Ерөнхий сайдтай болж хувирсан. Энэ бүх зүйлээс болж санал хураалт болгон дээр төсөв өргөн баригдах бүр дээр, улс төрийн томоохон асуудал болох бүрд эсвэл зээл байдлаар ч юм уу, эсвэл тендер байдлаар ч юм уу наймаа явагддаг, барьцаанд ордог, бойкот хийдэг ийм нөхцөл байдал 30 жилийн хугацаанд хуралдан бий болсон. Энэ бол нууц биш. Өнөөдөр би УИХ-ын гишүүддээ талархаж байна. Яагаад гэхээр энэ дээр зоригтой шийдэл гаргаад, эрх мэдлийн энэ төвлөрлийг задлах шийдвэр гарч байгаа юм.

Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар цаашдаа УИХ-ын гишүүүн байна гэдэг тийм ч сонирхолтой зүйл биш болж хувирна. Бизнесийн зарчмаар энд орж ирэх ямар ч ашиггүй болж хувирна.

Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдчихвал. Яг л ард түмнээ төлөөлөх зарчмаар, олон нийтийн төлөөлөгч болох энэхүү суурь зарчим энд биеллээ олно. Илүү иргэдийн төлөөлөл орж ирэх боломж гарна. Хүмүүс ярьж байна, жагсаалтад нэр муутай хүмүүсийг оруулж ирнэ гэж. Тэгж байгаа нам шууд ялагдах ёстой. Хоёр сонгуульд ялагдаад л дүгнэлт хийнэ. Тийм учраас 30 жилийн хугацаанд явж ирсэн авлига, ашиг сонирхолтой холбоотой, ил далд лоббитой холбоотой энэ бүх асуудал уг нь 152 байсан бол хоёр дахин багасах байсан. Гэхдээ мэдээж Үндсэн хууль зөвшилцлөөр явдаг учраас АН-ын ҮБХ-оос гарсан шийдвэрийн дагуу өнөөдөр 126-аар эцсийн хэлэлцүүлэг хийгдэж байна. Бид хүндэтгэлтэй хандаж байна. Бусад улс төрийн намдаа ч хүндэтгэлтэй хандаж байна.

Сонгууль хэл амгүй шударга болох ёстой. Хилийн чанадад байгаа монголчуудаа сонгуульд оролцуулах ёстой. Сонгуулийн ирц аль болох өндөр байх ёстой. Цаашдаа бид цахимаар сонгууль хийдэг юм руугаа явах ёстой. Ингэж байж санал гээгдэхгүй. Төлөөлж байгаа төрийн легетив сайн байх ёстой. Хүлээн зөвшөөрөгдөх байдал өндөр байх ёстой. Ингэж байж илүү хүртээмжтэй ардчилал бий болно. Үүнийг мэргэжлийн байгууллагуудаас нь асууж судалъя. Сонгуультай холбоотой сонгууль шударга байх, сонгууль эргэлзээгүй байх энэ бүх асуудал дээр бид сөрөг хүчиндээ байна хүндэтгэлтэй хандана. Би хэлсэн. Та бүхний хүссэн дүрмээр чинь, хүссэн эрх зүйн орчноор чинь бид өрсөлдөнө. Яагаад гэвэл тэгэх ёстой юм билээ. Тэгж байж энэ маань өөрөө хяналт тэнцэл сайн, илүү сонгуулийн  маргаан байхгүй ийм агуулгаар явна. Цаашлаад тойрог хуваарилах нөхцөл байдал, залгаад Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль дээр ч бид парламетад суудалтай АН, ХҮН бусад  улс төрийн намын саналыг илүү хүндэтгэнэ. Ямар нэгэн байдлаар хүч түрсэн алхмыг бид хийхгүй. Энэ нь сонгууль шударга байх, технологийн хувьд дүрэм журмын хувьд хууль тайлбарах, хуулийг нэг мөр ойлгох энэ  бүх асуудал дээр хамтдаа ярилцаад явчихаж болно.

Үндсэн хуулийн өөрчлөлт батлагдсанаар нэг нам илэрхий давамгайлж ялахгүйгээр илүү консенсус буюу зөвшилцлийн ардчилал руу орно гэсэн үг. Германтай төстэй байдлаар. Энэ бол өөрөө улс төрийн намуудад бодлогын нам болж төлөвшихөд түүүхэн чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаа.

Өнөөдөр парламентын гишүүдийн хувьд 152-оороо биш ч 78:48 гэсэн харьцаагаар энэ асуудал шийдэгдвэл Монгол Улсад шинэ 30 жил, авлигагүй 30 жил, ашиг сонмрхлоос ангид байх 30 жил эрх мэдэл хэт төвлөрсөн биш 30 жил эхлэх суурь реформ болно гэж үзэж болно. Мэдээж Засгийн газар УИХ авлигатай тэмцэх ажлыг эрчимтэй хийж байна Одоо бид хөрсөн дээр ургасан ургамалтай л тэмцээд байна. Суурь хөрсийг нь засахгүй бол тийм ургамал ургасаар л байх болно. Тийм учраас хөрсийг нь бүхэлд нь өөрчлөх маш том реформын үндсэн эхлэл энэ танхимд тавигдаж байгаад баяртай байна. 2019 онд хийгдэх ёстой байсан зүйл. Харамсалтай нь санал хураалтаар тухайн үед унасан. Эрт орой хэзээ нэгэн цагт хийх зүйлийг бид цаг алдахгүйгээр заавал хийх ёстой. Яагаад гэхээр дараагийн хүмүүстээ бид зовлон үлдээхгүйн тулд хийх ёстой. Зовлон байвал бид цаг хугацаа цаг хугацаандаа л эс үйлдэл хийхгүйгээр шийдэх ёстой. Тэгэхгүй бол галаас зугтаагаад эсвэл ингэчихвэл яаж шүүмжлэгдэх бол ингэчихвэл яах бол  гэж явсаар байтал манайд маш их  асуудал хуримтлагдсан. Тийм учраас хуримтлагдсан асуудлуудыг бид цогцоор нь, суурь реформоор нь шийдэж чадвал дараа дараагийн ажиллах хүмүүст энэ цаг үе зөвөөр үнэлэгдэх болно гэдэгт итгэлтэй байна. Энэ дээр би АН, ХҮН-ын удирдлагууд, бусад улс төрийн намууд, дуу хоолойгоо илэрхийлсэн иргэний нийгмийн байгууллагууд, олон эрдэмтэн судлаачдад та бүхэн туйлын чухал зүйл дээр маш зоригтой реформыг хийж байна гэдэг агуулгаар талархал илэрхийлэх нь зүйтэй гэж бодож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...