Tuesday, October 6, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалсан нүүрсний хэмжээ нэг сая тонн давлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжааны системээр нүүрсний 18 дахь удаагийн арилжааг өнөөдөр /2023.05.31/ амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн цахим арилжаагаар нийт 5 багц буюу 32 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 131.6 ам.доллараар борлуулав. Ингэснээр нийт 126.7 сая ам.долларын үнэлгээтэй, 1,024 мянган тонн нүүрс биржээр борлуулсан бөгөөд ЭТТ ХК-ИЙН БИРЖЭЭР БОРЛУУЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ 1 САЯ ТОНН ДАВЛАА.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсан бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын хөрөнгийн бирж хамтран анхны цахим арилжааг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулсан билээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...