Wednesday, July 1, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ: Илүү их амжилт гаргахын төлөө тэмүүлж байна

Date:

Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд найм дахиа түрүүлээд байгаа их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг Японы хэвлэлд эргэн ирсэн хаан, эргэн ирэлтийн хаан гэсэн утгаар Comeback king хэмээн нэрлэжээ. Бэртлийн улмаас өнгөрсөн оны есдүгээр сарын башёг дундаас нь орхиж, улмаар хоёр өвдгөндөө хагалгаа хийлгэн, бүтэн гурван башё өнжсөн тул Тэрүнофүжиг тавдугаар сарын башёд барилдахгүй бол зодог тайлуулах магадлал өндөр байсан юм. Гэтэл монгол их аварга хоёр дахь удаагаа дэвжээндээ эргэн ирж, ирэх ирэхдээ дээд зиндаанд түрүүлд эзэн хааны цомыг найм дахиа өргөсөн нь олныг гайхашруулж, бас бахархал төрүүлж байна.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нацү башёд түрүүлснийхээ дараа “Би хамгийн сайнаар хичээж барилдлаа” гэсэн байна. Мөн тэрбээр илүү их амжилт гаргахын төлөө тэмүүлж байна гэжээ. Өөрөөр хэлбэл Тэрүнофүжи жирийн ёкозүна бус дай ёкозүна болохыг зорьж байгаа ажээ. Түүнийг энэ зорилгодоо хүрнэ гэдэгт эргэлзэх юм алга. Тэр бол ангалын ёроолоос оргилд гарч чадсан сүмоч.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...