Monday, November 25, 2024

Б.Баасанцогт нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ

Date:

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Б.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, “Улаанбаатар импекс” ХХК нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 4 дүгээр сарын сарын 5-ны өдөр хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Хэргийг сануулахад, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Баасанцогт,  шүүгдэгч Д.Энхцэцэг, шүүгдэгч Б.Мөнхбаяр, тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Баасанцогт, Д.Энхцэцэг, Б.Мөнхбаяр, “Улаанбаатар импекс” ХХК нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хаалттайгаар хянан хэлэлцсэн юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх нь: 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч Б.Баасанцогт, Б.Мөнхбаяр, Д.Энхцэцэг нарын хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явуулж, хэргийг эцэслэн хянан шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тус эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.  

Шийтгэх тогтоолоор тогтоосон:

1. Шүүгдэгч Б.Баасанцогтын иргэн Ю, Э, Д нарыг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр биеэ үнэлэхэд нь орон байраар хангасан, мөн “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа “У” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор шүүгч Д.Энхцэцэгийн хамаатны дүүгийн  данс руу 5,000,000 төгрөгийг шилжүүлж, шүүгч Д.Энхцэцэгт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн,

2. Шүүгдэгч Д.Энхцэцэгийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Б.Баасанцогтоос 5,000,000 төгрөгийн хахууль авсан,

3. Шүүгдэгч Б.Мөнхбаярын Б.Баасанцогттой “Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хуулийн заалтыг хэлбэрэлтгүй мөрдөж, ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ямагт зайлсхийнэ” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах ёс зүйг зөрчсөн буюу “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт заасан “ашиг сонирхлын зөрчил”-тэй нөхцөл байдал үүссэн байх үедээ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанцогтын оролцсон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон хэргийн үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хийсэн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзээд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн гэмт хэргийн зүйлчлэл, оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэж байсан юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...