Friday, November 22, 2024

Х.Нямбаатар: “Шувуу” ажиллагааны хүрээнд хэд хэдэн улсын хуулийн байгууллагатай хамтарч ажиллана

Date:

Т.Бадамжунай өөрийг нь албадан гаргахад татгалзах зүйлгүй. Монгол руу явах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Процесс үргэлжилж өчигдөр 01.00 цагийн нислэгээр Сөүлээр дамжаад Улаанбаатарт бууж байна. АТГ сая түүнд баривчлах шүүхйн тогтоолыг танилцууллаа

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдаад байгаа УИХ, Засгийн газрын гишүүн асан Т.Бадамжунайг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны  хүрээнд Филиппин улсаас өнөөдөр эх оронд нь авчирлаа.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, АТГ-ын дэд дарга Азжаргал, ЭЦА-ны дарга Сүхболд нар Филиппин улсад очиж тус улсын хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай уулзан, эрх зүйн чиглэлээр харилцан туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах талаар хүсэлт тавьснаар Т.Бадамжунайг саатуулах боломжтой болсон юм байна. Үүний дараа Филиппиний Цагаачлалын хорооны гүйцэтгэх албанаас Т.Бадамжунайг АТМ-аас мөнгө авах үед нь байршлыг нь тогтоон саатуулсан юм байна. Түүнийг Филиппиний хууль хяналтын байгууллага цагаачлалын статус нь өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр баривчилсан аж. Хэрвээ тус улсад энэ үндэслэлээр шалгагдсан бол удаан хугацаанд хоригдох нөхцөл үүсээд байсан аж. Тиймээс Филиппиний талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр иргэнээ эх оронд нь авчирчээ. Энэ бүх процесст Т.Бадамжунайд өмгөөлөгч ажиллуулж, эрхийг нь хангасан байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр,

“Бид сая БНСУ-д болсон Энэтхэг, Номхон далайн бүсийн авлигатай тэмцэх 2-р уулзалтад оролцсон. Энэ хурлаар авлигатай тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр ярилцсан. Уулзалтад оролцсон улсуудыг Хууль зүйн сайд нарын хүрээнд уулзалт болсон. Хэд хэдэн улсын  хууль сахиулах байгууллагын удирдлагатай харилцан туслах чиглэлээр ярилцсан. Дараа нь Филиппин улсад очиж эрх зүйн талаар харилцан туслалцаа үзүүлэх бичгээ гардуулж өгсөн. Иргэн Т.Бадамжунайгийн гадаад паспортыг хүчингүй болгон, дансыг нь царцаах шийдэр гарсан. Мөн тухайн  хүнийг Монголд шилжүүлэн өгөх талаар дэмжлэг үзүүлээч гэж хүсэлт гаргасан. Дараа нь Т.Бадамжунайг албадан саатуулсан. Процесс 10 гаруй цаг үргэлжилсэн. Дараа нь бид хүсэлт тавьсан. Мөн иргэн Т.Бадамжунай өөрийг нь албадан гаргахад татгалзах зүйлгүй. Монгол руу явах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Процесс үргэлжилж өчигдөр 01.00 цагийн нислэгээр Сөүлээр дамжаад Улаанбаатарт бууж байна. АТГ сая түүнд баривчлах шүүхйн тогтоолыг танилцууллаа” гэлээ.

Мөн тэрбээр  2023 оны Монгол Улсын Засгийн газраас Авлигатай тэмцэх жил болгон зарласан. “5Ш” ажиллагааны хүрээнд бусад орнуудад оргон зайлсан хүмүүсээ авчирч мөрдөн шалгах ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ. Цаашид хэд хэдэн улсын хууль сахиулах байгууллагатай хамтарч ажиллана. Гадаадын улс орнуудад гарсан, өөрсдөө ирэхгүй байгаа хүмүүсийг тухайн улс орны хууль хяналтын байгууллагатай эрх зүйн туслалцаа үзүүлэх хамтын ажиллагааны шугамаар эх оронд нь ирүүлнэ. Нэр бүхий хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгох, дансыг нь царцаах шийдвэр гарсан Мөн энэ хүмүүсийг шилжүүлэн авах хүсэлтээ тавьсан байгаа. Тэр улсаас тэр хүнийг төдийд авчирна гэж хэлэх боломжгүй гэлээ. Засгийн газрын дэргэдэх иргэдийн санал авах 11-11 төвд “Шувуу” ажиллагааны хүрээнд эх оронд нь авчрах шаардлагатай гэж зарлагдсан хүмүүсийн талаар гадаадад байгаа Монгол Улсын иргэдээс мэдээлэл авах суваг нээхээр ярьж байгааг ХЗДХ-ийн сайд мөн онцлов.

АТГ-ын дарга З.Дашдаваа: Хилийн чанадад гарсан зарим хүн өөрөө эргэж холбогдож байгаа

Энэ үеэр АТГ-ын дарга З.Дашдаваа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 бүлэг буюу авлигын гэмт хэрэгт холбогдуулан Т.Бадамжунайг яллагдагчаар татсан. АТГ-т урьд нь шалгагдаж, хэрэг бүртгэлийн шатанд явж байсан. Сая яллагдаар татаад мөрдөн шалгах ажиллагааг эхэлж байна. Одоо процесс эхэлнэ. Шүүхийн шийдвэрээр сэжигтнээр баривчилсан байгаа. Хууль сахиулах байгууллагын хэмжээнд гадаадад гарсан иргэдээ авчрах талаар нэлээд арга хэмжээ хийгдэж байгаа. Манай улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенц болон эрх зүйн  гэрээтэй улс орнуудтайгаа энэ хүрээнд мэдээлэл солилцоод, шилжүүлэн авчирч байна. УИХ Авлигатай тэмцэх тухай хуулийг сайжруулна. Засгийн газар “5Ш” ажиллагаа, түүний дотроос “Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-д дэмжлэг үзүүлж байгаа. Иргэд, олон нийт дэмжиж байгаа. “5Ш” ажиллагааны хүрээнд Засгийн газрын агентлагууд тодорхой ажил хийж байна. Зарим хэрэгт шалгагдаж байсан, хилээр гарсан хүмүүст та бүхний гадаад паспортыг хүчингүй болгоно, дансыг хаана, үл хөдлөх хөрөнгийг чинь битүүмжилнэ гэдэг анхааруулга хүргүүлж байгаа. Зарим хүн эргэж ирэхээ илэрхийлж байгаа. Дараагийн 20 гаруй хүний нэр гаргасан байгаа. Үр дүнд хүрэх байх. Их, бага гэхгүй хэргүүдээ шүүхээр шийдүүлээд явна” гэлээ.

АТГ-ын даргын хэлснээр гадаадаас авчирсан иргэдийн гэм бурууг шийдэх процесс урт хугацаанд, олон жил өрнөнө. Иргэний гэм бурууг зөвхөн шүүх шийднэ. Хилийн чанадаас иргэнээ авчирч байгаа  процесс прокурорын хяналтад явагдсан. АТГ мөрдөн шалгах үйл ажиллагаагаа явуулаад шүүхэд шилжүүлдэг. Оргон зайлсан хүмүүс хэргээ шийдүүлэхгүй цаг хугацаа хожих гэдэг байна. Т.Бадамжунайн хувьд “Твин тауэр”-т их хэмжээний авлига авч байгаад баригдаж байсан гэдэг асуултад АТГ-ын дарга З.Дашдаваа “Энэ бол мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой” гэв. Харин “Тавантолгой төмөр зам” компанийн захирал асан Н.Удаанжаргалыг эх орондоо авчрахаар хөөцөлдөж байгаа. Үр дүн гарах байх. Болохгүй бүтэхгүй юм байхгүй. Улс орнуудтай байгуулах Засгийн газар хоорондыэ эрх зүйн харилцан туслалцах гэрээг өргөжүүлнэ гэсэн мэдээлэл өглөө.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-ын ажиллах эрх зүйн орчин, аргачлалын хувь

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, тухайлбал Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Үндэстэн дамнасан гэм хэрэгт тэмцэх Палермогийн конвенцийг баримталж байгаа аж. Эдгээр конвенцид нэгдсэн орсон орнууд мөрдөн шалгах, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлэх, нягт хамтран ажиллах үүрэг хүлээдэг. Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид 189 орон, Үндэстэн дамнасан гэм хэрэгт тэмцэх Палермогийн конвенцид 191 орон нэгдсэн. Эдгээр улсуудтай эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр ямар  нэгэн гэрээгүйгээр харилцах боломжтой байдаг аж.

Эрүүгийн хэргийг хянан шийтгэх тухай хуульд Монгол Улсын нэгдэн орсон  олон улсын гэрээний хүрээнд хийгдсэн ажиллагааг нотлох баримтын хэмжээнд ашиглана гэсэн байдаг юм байна.

Эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх ажиллагааг Монгол Улсын Засгийн газраас санаачлан тодорхой улс орнуудтай хэлэлцээ байгуулан ажиллаж байгаа аж. Түүнчлэн захиргааны журмаар буюу оргон зайлсан этгээдүүдийн паспортыг хүчингүй болгох, тухайн этгээдийг бусад улс орнуудаар дамжин өнгөрөх хөдөлгөөнийг хорих хязгаарлах, дажин өнгөрсөн тохиолдод саатуулах боломж бүрджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...