Saturday, May 16, 2026

Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “Яруу найраг миний сэтгэлийн жигүүр” наадам боллоо

Date:

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит “Яруу найраг миний сэтгэлийн жигүүр” яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү наадмыг “Их Засаг” их сургуулиас оюутан залуусынхаа дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 22 дахь удаагийн наадмыг гурван төрлөөр зохион байгуулсан юм. “Яруу найраг миний сэтгэлийн жигүүр” яруу найргийн наадмын шүүгчээр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Л.Нямаа, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч О.Цэнд-Аюуш, МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сонинбаяр нар ажиллажээ. Яруу найргийн оюутан болон сурагчдын хоёр ангилалд хоёрын даваанд шалгарч үлдсэн нийт 60 гаруй оюутан тайзнаа шүлгээ уншсан бол уран уншлагын төрөлд 20-иод сурагч Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдоржийн шүлгүүдээс уншиж уралдсан байна.

Яруу найраг оюутан төрөлд :

1-р байр Их Засаг СЭЗС-141-С.Мөнхцас

2-р байр Их Засаг ҮИТС-114-Л.Анударь

3-р байр Их Засаг ХЗС-208-Б.Ангирмаа

Тусгай байр Их Засаг СЭЗС-140-П.Нямдолгор

Тусгай байр Их Засаг ХЗС-303-Б.Мөнгөн-Эрдэнэ

Яруу найраг сурагч төрөлд :

1-р байр Их Засаг Лицей сургууль-8б-О.Эрдэнэбаяр

2-р байр Их Засаг МСҮТ-203-У.Ариунсанаа

3-р байр Их Засаг МСҮТ-205-Доржнямбуу

Уран уншлага төрөлд :

1-р байр Их Засаг МСҮТ-201-Э.Нандинзул

2-р байр Их Засаг БСУС-266Б-М.Анужин

3-р байр Их Засаг ХЗС-212-Б.Мөнгөнтуяа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...