Friday, January 30, 2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Цэнхэр алт” үндэсний чуулган болно

Date:

Монгол Улсын хүн ам, Улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангаж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг 2023 оны гуравдугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах гэж байна. Манай Улсын нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжиж, доройтсон ба 2022 оны байдлаар 362 гол горхи, нуур тойром, булаг шанд ширгэсэн нь байгаль экологийн хүндрэлтэй байдал үүсгэж байна. Иймд усны нөөцийн асуудлыг олон нийтийн анхааралд хүргэх, Төрийн болон төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, сав газрын захиргаад, усны салбарын мэргэжлийн байгууллага, их дээд сургууль, эрдэмтэн, судлаачид, оюутан, сурагчдын төлөөлөл, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрийн төлөөллүүд хамтран ажиллах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой 800 гаруй төлөөлөл уг чуулганд оролцоно.

Чуулганыг угтаж 2023 оны гуравдугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд гадаргын болон газрын доорх усны нөөц, түүний тулгамдсан асуудлууд, усны салбарын эрх зүйн орчны хүрээнд салбар хуралдааныг зохион байгуулах юм. Салбар хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нар оролцоно. Нэмэлт мэдээлэл хүргэхэд Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж, устай холбоотой тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтдаа хайхыг уриалдаг юм. Энэ жилийг “Өөрчлөлт, сэргэлтийг хурдасгая” уриан дор тэмдэглэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн...

Манай улсаас 2025 онд Швед рүү экспортолсон еэвэнгийн хэмжээ хамгийн өндөр байна

Гаалийн ерөнхий газраас хэвийн боов, еэвэнгийн экспортын статистик мэдээг...

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын...

“Эрдэнэс Монгол” нэгдэл төрийн өмчит компаниудын цэгцрэх хөдөлгөөнийг манлайлж байна

Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн...