Friday, April 18, 2025

Нүүрсний хэргээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Date:

УИХ-ын дэргэд байгуулсан хянан шалгах хорооноос Хөгжлийн банкны хэргийн номлох баримтыг шинжлэх судлах сонсголыг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа. Энэхүү сонсголын жишгээр олны анхаарлыг татаж буй Нүүрсний хэргийн талаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр “Нүүрсний хулгай, гэрээ, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар хянан шалгах Түр хороог УИХ-аас 2022 оны 6-р сард байгуулсан. Түр хорооны зарим гишүүд 44 их наяд төгрөгийн нүүрсний хулгай гэж алдаатай шүгэл үлээсэн ч удаатай. Энэ Түр хороо удахгүй “нүүрсний” асуудлаар ерөнхий хяналтын сонсгол хийхээр төлөвлөж байгаа” гэсэн байна.

2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Улмаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, хэрэгжүүлж эхэлснээр 2022 оноос УИХ-ын хяналт шалгалтын ажил шинэ шатанд гарсан юм. УИХ-аас 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Хөгжлийн банкны асуудлаар хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулж улмаар дөрөвдүгээр сард Хянан шалгах түр хороог байгуулсан. Шинжээч томилж, нотлох баримт цуглуулах, шинжлэх, гэрч дуудах зэрэг ажлуудыг хийсний эцэст өнгөрсөн нэг, хоёрдугаар сард хоёр удаагийн нийтийн сонсгол зохион байгуулсан билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...