Friday, April 18, 2025

Дэлхийн анхны хөвөгч хонгилыг Норвегид барина

Date:

Норвегид дэлхийн анхны хөвөгч хонгилыг барихаар төлөвлөж байна. Уг хонгилыг барьснаар тус улсын баруун эрэг дагуу хурдан шуурхай аялах боломж бүрдэнэ гэж тооцжээ. Усан доогуур барихаар төлөвлөж буй энэхүү хөвөгч хонгил нь ийм төрлийн анхных бүтээн байгуулалт болох аж.

Эгц цавчим хадан хясаа, мөнх цас, мөстэй уулс Норвегийн баруун хэсгийн байгалийн онцлог юм. Энэхүү онгон дагшин нутаг байгалийн үзэсгэлэнгээрээ алдартай ч авто машинаар хүрч очиход асар бэрхшээлтэй. Норвегийн өмнөд хэсгийн Кристиансанд болон хойд хэсгийн Тронхейм хотуудын хооронд бараг 700 миль зайтай. Байгалийн саад бэрхшээлээс болоод уг замыг 21 цагтт туулдаг. Энэ нь цагт дунджаар 30 миль хурдтай явна гэсэн үг. Хөвдөг хонгил барьснаар энэ байдал удахгүй өөрчлөгдөж магадгүй гэж үзэж байна. Норвегийн засгийн газраас төлөвлөж буй 40 тэрбум долларын өртөг бүхий дэд бүтцийн төсөл нь авто замын гарам, гүүр, ердийн хонгилыг дэлхийн анхны хөвөгч хонгилоор солих зорилготой юм байна. Усны гадаргаас 100 футын гүнд байх хос бетон хоолой нь Кристиансанд-Тронхаймын хооронд аялах хугацааг хоёр дахин багасгахын зэрэгцээ тухайн бүс нутагт байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгахад тусална гэж тооцоолж буй юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хөвөгч хонгил нь эгц уулсаар хүрээлэгдсэн нутагт тохиромжтой бөгөөд уул нүхэлж гүүр барих, хонгил өрөмдөхөд хүндрэлтэй байдаг бол хөвөгч хонгил тийм биш. Хөвөгч хонгилын хувьд тодорхой цэгүүдэд нуман хаалга буюу гарц, дүүжлүүр хийх шаардлагатай. Энэ бүхнийг маш зөв хийж тооцоолж хийж чадвал уг байгууламжийн хөвөх чадвар, тэнцвэржүүлэлт сайн бөгөөд эдэлгээ нь маш урт байх боломжтой. Энэ талаар Засгийн газартаа зөвлөгөө өгч буй Норвегийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бүтцийн инженерийн профессор Нилс Эрик Андерс Роннквист “Бүх зүйл хяналтанд байгаа гэж би хэлмээр байна. Энэ бол маш бат бөх инженерийн бүтэц” гэжээ. Норвегийн нийтийн замын удирдлагын ерөнхий инженер Арианна Миноретти хэлэхдээ, ихэнх техник хангамж нь усны түвшнээс нэлээд доогуур байгаа тул хөвөгч хонгил буюу туннель нь усан онгоц, завь, тэр байтугай шумбагч онгоцны хөдөлгөөнд саад болохгүй аж.

Ердийн хонгилын нэгэн адил хөвөгч хонгил нь онцгой байдлын үед жолооч нар газрын гадаргуу дээр буцаж гарах боломжтой ослын зам, гарцтай байх гэнэ. Колорадогийн Уурхайн сургуулийн иргэний болон байгаль орчны инженерийн профессор Майкл Муни хэлэхдээ, анхны ийм том байгууламжийг төлөвлөх, барих хамгийн төвөгтэй хэсэг бол болзошгүй бүх бэрхшээлийг урьдчилан харах явдал юм гэжээ. Төлөвлөгөөний дагуу хөвөгч хонгилыг 2050 онд ашиглалтад оруулах юм байна. Хэдийгээр энэ нь ийм төрлийн анхны байгууламж боловч сүүлчийнх биш байж магадгүй. Итали, Хятадын инженерүүд ижил төстэй инженерийн байгууламжийн судалгааг хийж байгаа аж.

Хөвөгч хонгил нь усны гадаргаас доош 100 фут орчим доор хос бетон хоолойноос бүрдэнэ.
Туннелийг далайн ёроолд холбосон кабель болон гадаргуу дээрх хөвөгчөөр тогтворжуулах аж.

Эх сурвалж: www.nbcnews.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...