Thursday, October 8, 2026

Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн номууд Конгрессын номын санд тавигджээ

Date:

Монгол хэл, сэтгэлгээний өвийг хамгаалагч, монгол хүний мөн чанарын илэрхийлэл болсон Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн номууд Конгрессын номын санд тавигджээ. Энэ нь Монголын уран зохиолын үнэ цэн, өв соёл дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдөж буйн илрэл бөгөөд дэлхийн уншигчдад хүргэх, монгол хэл, соёлыг олон улсын тавцанд сурталчлан таниулахад томоохон хувь нэмэр оруулах чухал алхам болж байна.

АНУ-ын Конгрессын номын сан нь дэлхийн хамгийн том номын сан бөгөөд 470 гаруй хэл дээрх материал хадгалагддаг. Тус номын сан нь АНУ-ын хууль тогтоох байгууллага болох Конгрессын гишүүдэд судалгааны дэмжлэг үзүүлэх зориулалттайгаар эхэлсэн ч, өнөө үед дэлхийн шинжлэх ухаан, соёл, урлагийн үнэт өвийг хадгалсан судалгааны төв болон өргөжжээ.

Монгол хэл дээрх ховор, орчин үеийн ном, бүтээлүүдийг тус номын сан Азийн уншлагын танхимд байршуулдаг бөгөөд энэ нь Монголын соёл, түүх, уран зохиолыг судлах гадаад эрдэмтэд, судлаачдад үнэт эх сурвалж болох юм.

Ардын уран зохиолч С.Эрдэнийн хүү, Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийн гэргий Б.Дэлгэртуяагийн “Үүл бид хоёр” намтар, дурсамжийн ном мөн Конгрессын номын санд тавигдсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...