Saturday, May 16, 2026

Цахим орчинд түгээж буй хуурамч мэдээллийн талаар ОБЕГ-аас мэдэгдэл гаргажээ

Date:

АНУ-ын Засгийн газар, Дэлхийн банк болон Монгол Улсын төрийн зарим байгууллагын нэрийг барин худал мэдээлэл цахим орчинд түгээж буй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд,

“Gabriel Kante гэх хуурамч хаягнаас “2-р сарын 25-аас 3-р сарын 12 хүртэл АНУ-ын Засгийн газар Дэлхийн банктай хамтран дэлхийн ядуурлыг бууруулахад туслах зорилгоор Монголын нийт хүн амд 38,000,000-ыг гэр бүлийн буцалтгүй тусламжаар олгохоор боллоо” гэсэн утга бүхий хуурамч мэдээллийг албан мэдээллийн зураг ашиглан сошиал орчинд тарааж байна.

Энэхүү мэдээлэл нь ор үндэслэлгүй бөгөөд үүнд хавсрагдсан Онцгой байдлын байгууллагын хувцастай хүмүүсийн хандив хүлээж авч багаа зураг нь 2017 онд болсон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхэд зориулж иргэд, аж, ахуйн нэгж, байгууллагаас өгч байсан хандивын зураг болно.

Иймд мэдээллийн харагдах байдалд хууртан, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...