Tuesday, March 31, 2026

5000 жил ургадаг баобаб мод устаж мөхөхөд хүрэв үү

Date:

Африкийн баобаб мод ган гачигт тэсвэртэй, хөрсний усыг татах чадалтай, урт насалдаг гэдгээрээ алдартай. Судлаачид 2005 оноос хойш өмнөд Африкт ургадаг баобаб модны бүтэц ба насыг радио карбон ашиглан судалж байгаа аж. Тэд хамгийн урт настай 13 баобаб модны найм, хамгийн том зургаан баобаб модны тав нь үгүй болсон эсвэл ямар нэг байдлаар томоохон мөчир нь хугарсан гэдгийг олж мэджээ. Baobab мод олон иш мөчиртэй бөгөөд ургасан хугацаа нь ч хоорондоо харилцан адилгүй байна. Зарим тохиолдолд энэ модны бүх иш нь гэнэт үхчихдэг байна. Үүнийг “Агаарын температур, ган гачигтай холбоотой” гэж Доктор Патрут BBC News сонинд мэдээлэв. Үхэж буй моддыг Зимбабве, Намиби, Өмнөд Африк, Ботсван, Замби гэсэн улсуудаас олжээ. Тэд бүгд 1000-2500 жилийн настай. Баобаб нь хуурай газарт ургадаг тул хатуу ширүүн нөхцөл байдлыг тэсвэрлэхийн тулд их хэмжээний усыг нөөцөлж чаддаг мод. Эдгээр модод байгалийн тэнцвэрт байдлыг тэтгэхээс гадна шувуудын хувьд үүрээ засах чухал газар юм.

Олон улсын эрдэмтэд Африкийн хамгийн урт настай бөгөөд аварга мод болох баобабыг сүүлийн 12 жилийн турш мөхөж байгааг тогтоожээ. Мөхлийн шалтгаан нь цаг уурын өөрчлөлттэй холбоотой байж магадгүй гэж үзэж байгаа ч шууд нотлох боломжгүй юм. Энэ мод нь хэдэн мянга биш юм гэхэд хэдэн зуун жилийн турш ургасаар аварга болох боломжтой моддын нэг байжээ. Өмнөд Африк, Румын болон АНУ-ын их сургуулиас ирсэн судлаачид ийм мод үхэж байгаа явдал урьд өмнө тохиож байгаагүй гэв. Шинжилгээний үр дүнг Nature Plants сэтгүүлд тахал эсвэл халдварт өвчнөөс болоогүй гэж өгүүлжээ. Энэхүү сүрлэг баобаб модны үгүй болсон шалтгаан нь сүүлийн үед Өмнөд Африкт тохиож байгаа байгаль, цаг уурын өөрчлөлтөөс хамаарч байж магадгүй гэж Babes-Bolyai University in Romania их сургуулийн Доктор Адриан Патрутаар удирдуулсан багийнхан таамаглажээ.

Дэлхийн хамгийн том баобаб мод Мадагаскарт байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Володимир Зеленський: Төрийн тэргүүнүүдийн түвшинд хэлэлцээ хийх хэрэгтэй

Украин улс ОХУ-тай хийх энхийн хэлэлцээнд нухацтай хандаж байгаа,...

Бортээгийн ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар 1 тэрбум ам.долларын санхүүжилтын санал ирлээ

Монгол Улсын Засгийн газар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд...

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн бодлого тасалдахгүй, Монгол Улс урагшилсаар байх ёстой

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын УИХ-ын...

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга орон даяар эхэллээ

Засгийн газраас зохион байгуулж байгаа “Монгол хүн баялгийнхаа эзэн”...