Monday, November 25, 2024

ОНЦЛОХ ҮГ: Хүний үндсэн эрхийг баталгаажуулахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт чиглэгдэнэ

Date:

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хүлээх гол үр дүн бол сонгодог парламентын засаглалыг бодит болгоход оршино.

УИХ-аас өнгөрөгч мягмар гарагт “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд болсон юм. Уг хурлыг удахгүй болох “Зөвлөлдөж шийдье” үндэсний зөвлөлдөх санал асуулга явуулахтай холбогдуулан зохион байгуулжээ. Эрдэм шинжилгээний бага хурал дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгийг онцолж байна. Тэрбээр, парламентад нийгмийн бүхий л бүтцийн төлөөллийг багтааж, төр иргэн хоёрыг холбосон гүүр болгох шаардлагатай байна. 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар бүрэн зохицуулагдаагүй эрх зүйн зохицуулалтаас үүссэн өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, ирээдүйн хөгжилд нийцсэн шийдлийг гаргах шаардлагатай энэ цаг үед Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг тал бүрээс нь шүүн тунгааж, нягтлан хэлэлцэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хэлсэн үгнээс дараах 10 санааг онцолж байна.

  •  Шилжилтийн үед эрх мэдэл, мэдээлэлд ойрхон байсан хэдхэн хүний гарт нийгмийн баялаг шударга бусаар төвлөрч, уул уурхай тойрсон улс төр, хууль хяналтын байгууллага, эдийн засгийн бүлэглэл бий болж, орлогын тэгш бус байдал гүнзгийрч, хэт тогтворгүй хоёрдмол засаглал үүсэж, урт хугацааны хөгжлийн бодлого алдагдаж, авлига хээл хахууль бүх шатанд гүнзгийрсэн.
  •  Ардчилсан засаглалын гажуудал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ялангуяа хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэргүй байдал нь өнөөдрийн нийгмийг бүтээсэн гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.
  •  УИХ нь төлөөллийн ардчиллын зарчмаар санал үл гээн, нийгмийн бүлгүүдийн төлөөллөөс бүрэлдэж чадсан тохиолдолд нийгмийн үл ойлголцол, бухимдлыг арилган, зөвшилцөл, эв нэгдлийг бэхжүүлж, хамтын оролцоонд тулгуурласан бодит шийдвэрүүдийг гаргах боломжтой болдог.
  • Харамсалтай нь, нийгэм, эдийн засгийн хөдөлгөгч хүч болж, төрд дуу хоолойгоо хүргэж, эрх ашгаа хамгаалдаг нийгмийн хамгийн хариуцлагатай хэсэг болох дундаж давхарга улам нимгэрч, эсрэгээрээ орлогын тэгш бус байдал гүнзгийрч, баян ядуугийн ялгаа улам нэмэгдсээр байна.
  • Орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас улбаалж, парламент иргэний төлөөллийн байгууллага гэхээс илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага болж хувирлаа. Улс төрийн намын гишүүнчлэлгүй, дундаж болон дунджаас доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмийн бүхий л бүлгийн төлөөллүүд сонгогдох боломжгүй болжээ.
  • Өнөөдөр дэлхий дахинд тулгарсан цар тахал, пост пандемик эдийн засгийн хүндрэл, геополитикийн хямралаас үүдэлтэй мөргөлдөөн нь Монголын ардчилалд томоохон сорилт учруулж байна.
  • Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчилсан парламентын засаглалаа хамгаалж, шинэ 30 жилийг эхлүүлэхийн тулд сонгодог парламентын засаглалыг цаг алдалгүй төгөлдөржүүлж, нийгмийн бүхий л бүтцийн төлөөллийг багтаасан төр иргэн хоёрыг холбосон гүүр болгох шаардлагатай байна.  
  • Хэрэв бид энэ өөрчлөлтийг хийж чадахгүй бол нийгмийн бухимдал, давхарга хоорондын зааг, үл ойлголцол нь үндэсний аюултай байдалд хүргэж, геополитикийн сорилтыг даван туулж чадахгүйд хүргэхээр байна.
  • Бид сонгуулийн тойрогт үндэслэсэн тэгшитгэн хуваарилах зарчмаас илүүтэйгээр улсын орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хүлээх гол үр дүн бол сонгодог парламентын засаглалыг бодит болгоход оршино. Тодруулбал, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт, тэнцвэрийг бий болгох, хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг бодлогын намуудыг хөгжүүлэх, олон намын оролцоотой зөвшилцлийн парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн холимог тогтолцоогоор санал үл гээгдэх төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх явдал юм.  Түүнчлэн хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих, орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зэргээр эх орныхоо аль ч бүс нутагт амьдрах, сурах, хөгжих орчноор тэгш эрхтэй хангагдах, хүний үндсэн эрхийг баталгаажуулахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт чиглэгдэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...