Friday, August 14, 2026

Капитолын үймээний талаарх тайланг нийтэлжээ

Date:

2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр АНУ-ын Капитолд болсон үймээнийг мөрдөн шалгаж буй Төлөөлөгчдийн танхимын тусгай хороо эцсийн тайлангаа энэ сарын 22-нд гаргажээ. 845 хуудас бүхий уг тайланг Капитолын үймээний комиссын сүүлчийн хурлын дараа, мөн ерөнхийлөгч асан Д.Трампын эсрэг хэд хэдэн эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш гурав хоногийн дараа олон нийтэд ил болгосон юм. Энэхүү тайланг гишүүд санал нэгтэй дэмжжээ.

Тайланг найман бүлэгт хуваасан байна. Капитолын үймээний мөрдөн байцаах хороо 11 удаа нээлттэй сонсгол хийж, 1000 гаруй гэрчлэгчийг дуудаж, олон мянган баримт бичгийг хянаж, үйл явдлын бүрэн дүр зургийг илрүүлсэн юм. Тус хорооноос 17 дүгнэлтийг танилцуулжээ. Үүнд  АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк Пэнст шахалт үзүүлж, “сонгуулийн саналыг тоолохоос татгалзуулах” гэсэн Дональд Транпын хууль бус үйлдэл, албан тушаалтан болон хууль тогтоох байгууллагад сонгуулийг хүчингүй болгохыг шаардсан оролдлого зэргийг багтаасан бөгөөд эмх замбараагүй байдал эхэлснээс хойш Үндэсний гвардийг байрлуулах тухай тушаал гаргаагүй зэрэг агуулга багтжээ.

Тус хорооноос Д.Трампыг бослогод өдөөн турхирсан, тусламж үзүүлсэн, түүнчлэн, албан ёсны үйл ажиллагаанд саад учруулсан, АНУ-ыг залилан мэхэлсэн, худал мэдэгдэл хийсэн гэх мэт үйлдлээр шалгахыг зөвлөжээ. Гэхдээ эдгээр нь бэлгэдлийн ач холбогдолтой бөгөөд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь ТӨК-иудын шинэчлэлд чиглэж байна

“Чингис хаан баялгийн сан” нэгдэл “Төрийн өмчит компаниудын шинэчлэл-өвөлжилтийн...

Даян дэлхийн малчдын чуулган Улаанбаатар хотноо болж байна

Монгол Улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг Бэлчээр...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...