Friday, June 19, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макүүчиг, Тамашохо Э.Энхманлай макүүшитаг тэргүүлэн барилдана

Date:

Мэргэжлийн сүмогийн 2023 оны нэгдүгээр сарын башёгийн банзүкэ буюу оноолт дэс гарчээ. Ирэх оны эхний башёг зүүн жигүүрийн ёкүзона Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ тэргүүлэн барилдана. Түүний араас цорын ганц озэки цолтон Такакейшо бичигдсэн байна. Хоошорюү С.Бямбасүрэн ирэх оны нэгдүгээр сарын башёд баруун жигүүрийн сэкивакэ цолтойгоор өндөр цолтнуудын дөрөвдүгээрт эрэмбэлэгджээ. Кирибаяма Б.Лхагвасүрэн ирэх сард комүсүби цолтнуудыг манлайлан барилдахаар болсон байна.

Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн баруун жигүүрийн хоёрт, Ичиножо А.Ичинноров маэгаширагийн баруун жигүүрийн долоод, Чиёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн баруун жигүүрийн 11-т, Азүмарү С.Тодбилэг маэгаширагийн баруун жигүүрийн 14-т, Миторюү Б.Төрболд маэгаширагийн зүүн жигүүрийн 15-д тус тус эрэмбэлэгджээ.

Жюүрёо зиндаанд Хокүсэйхо А.Даваанинж зүүн жигүүрийн хоёрт, Ошома П.Дэлгэрбаяр баруун жигүүрийн гуравт, Дайшохо Ч.Шижирбаяр баруун жигүүрийн зургаад эрэмбэлэгдсэн байна. Мэргэжлийн сүмогийн дээрээсээ гурав дахь зиндаа болох макүшита зиндааг Тамашохо Э.Энхманлай тэргүүлэн барилдахаар болжээ. Уг зиндаанд мөн Дэванорюү Т.Тэмүүлэн зургаад эрэмбэлэгджээ.

Ташрамд сонирхуулахад сүмогийн мэргэжилтнүүд 2022 онд мэргэжлийн сүмогийн башёнуудад хийсэн дүгнэлтээс харахад сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд анх удаа хуанлийн жилийн зургаан башёд бүгдэд нь өөр рикиши түрүүлсэн бол 2022 оны сүүлийн гурван тэмцээнд маэгашира цолтой бөхчүүд аваргын титмийг хүртсэн нь урьд өмнө тохиолдож байгаагүй гэнэ. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил 38 настайдаа есдүгээр сарын башёд түрүүлсэн нь оны онцлох үйл явдлын нэг гэжээ.

Тамаваши Б.Мөнх-Оргил 38 насандаа эзэн хааны цом хүртэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна

Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Нийцэл, дүрэм, стандартын нэгжийн захирал...

Володимир Зеленський: Украин шатаж байгаа бол танай Москва ч шатна

Пүрэв гарагт Украины Зэвсэгт хүчин сүүлийн хоёр жилийн хугацаанд...

Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсчээ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зам тээврийн ослыг бууруулах, гэмт...

АНУ, Иран гарын үсэг зурсан санамж бичигт ямар нөхцөл тусгагдсан бэ?

АНУ, Иран сөргөлдөөнөө дуусгахаар тохиролцон, санамж бичигт гарын үсэг...