Sunday, November 24, 2024

Хөвсгөл нуурт живсэн машин техникийг татан гаргах бэлтгэл ажлыг ярилцжээ

Date:

Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн машин техникийг илрүүлэх, суурь судалгаа хийх, татаж гаргах ажлын хэсгийн дөрөв дэх хуралдаан болжээ. БОАЖ-ын сайдын ахалсан уг ажлын хэсгийн хурлаар Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааны бодлого-төлөвлөлтийн тухай хэлэлцсэн байна. Тухайлбал, татан гаргах ажиллагааны инженерийн тооцоолол, технологийн шийдлийн тухай хэлэлцэж тодорхой шийдвэр гаргасан байна. Үүнд, татан гаргах ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан олон улсын байгууллагуудтай хамтран худалдан авах ажиллагааг зохион байгуулах, татан гаргах ажиллагаанд ашиглагдах усны мандал дээрх ажлын талбар “Ферм”-ийг зохион бүтээхэд шаарлагатай зардлыг шийдвэрлэж 2023 оны нэгдүгээр улиралд багтааж бүтээцийг хийж бэлэн болгох, Зэвсэгт хүчний холбогдох ангиас татан гаргах ажиллагаанд ашиглагдахаар тооцоолсон нэгж техник, ажиллах алба хаагчдыг бэлтгэл бэлэн байдлыг хангуулахыг ажлыг хэсгийн дэд дарга, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт хариуцуулахаар болжээ. Татан гаргах ажиллагааны бэлтгэлийг бүрэн хангуулж 2023 оны 6-р сарын 10-наас өмнө ажлын хэсэгт танилцуулах юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөвсгөл нуурын гүнд живсэн машин техникийг татан гаргах ажлыг эхлүүлж өнгөрсөн жил нуурын гүнд 37 жил болсон “Сүхбаатар” хөлөг онгоцыг амжилттай татан гаргасан юм. Монгол Улсын Засгийн газар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор 2019, 2020 онд тогтоол гарган, шаардагдах санхүүжилтийг нь шийдвэрлэсэн юм. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган болж, нуурын бохирдлыг бууруулах чиглэлээр хийх ажлуудыг тодорхойлсон билээ.

Ажлын хэсгийнхэн 2024 он гэхэд Хөвсгөл нуурын ёроолд байгаа 60 орчим машин, техникийг татаж гаргах төлөвлөгөөтэй ажиллаж буй.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...