Tuesday, September 22, 2026

Хоошорюү С.Бямбасүрэн башёг тэргүүлж байна

Date:

Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын тэмцээн кюүшюү башёгийн зургаа дахь өдрийн барилдааны дараах байдлаар баруун жигүүрийн сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн маэгашира Такаяасү, Аби, Охо нарын хамт 5 даваа, нэг унаатайгаар тэмээнийг тэргүүлж байна. Өчигдөр сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн комүсүби Даэйшог ялж, ур чадвараа харуулжээ. Түүний тухай Японы хэвлэлд “Монголын анхны их аварга Асашёорюүгийн 23 настай ач дүү “Фүкүока Кокүсай” төвд болсон 6 дахь өдрийн барилдаанд гайхалтай хүч чадал, техникээ харууллаа” хэмээн бичжээ.

Өчигдөр комүсүби цолтой хоёр монгол сүмоч учраа тааран барилджээ. Өнгөрсөн есдүгээр сарын башёд түрүүлж эзэн хааны цом гардсан комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби Кирибаяма Б.Лхагвасүрэнд унаснаар нэг даваа таван унаатай болов. Харин Кирибаяма ялснаар даваа, унааны харьцаа 4-2 болжээ. Маэгаширагийн баруун жигүүийн хоёроос босож барилдаж буй Ичиножо А.Ичинноров кюүшюү башёгийн зургаа дахь өдөр учраадаа өвдөг шороодсоноор хоёр даваа, дөрвөн унаатай болсон байна.

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд барилдаж буй цорын ганц ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр өвдгөндөө авсан бэртлийн улмаас кюүшюү башёг өнжиж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн аравдугаар сарын 18-нд хоёр өвдгөндөө дурангийн мэс засал хийлгэсэн юм. Тэрүнофүжи 2021 оны есдүгээр сард ёкозүна цол хүртсэнээсээ хойш ийнхүү гурав дахь башёгоо барилдалгүй өнжиж байна.

Тэрүнофүжи их аварга болсноосоо хойш гурав дахь башёгоо барилдалгүй өнжлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болох...

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн...

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик...