Tuesday, November 26, 2024

С.Энхболд сайдын үлдээсэн өв

Date:

Цар тахал дэгдсэн хоёр жилд эрүүл мэндийн салбарынхан ачааны хүндийг үүрэв. Өргөсөн тангарагтаа үнэнч зогсов. Эцсийн хүчээ шавхан байжхүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалсаар ирлээ. ДЭМБ-ын Бүсийн захирал Такаши Касэй Монгол Улс, Эрүүл мэндийн яам, эмч, эмнэлгийн ажилтнууд ковид-19 цар тахлыг ялж чаджээ хэмээн бахархалтайгаар дүгнэж хэлсэн.

Эрүүл мэндийн салбар улстөржиж болдоггүй гэдгийг ч цар тахал бидэнд ойлгуулсан. Хүнд цаг үед салбар дотроос нь С.Энхболд гэх эмчийг Эрүүл мэндийн сайдаар томилсон нь нүдээ олсон томилгоо байв. Цагаан нөмрөгт эмч хүн учраас С.Энхболд салбараа илүү мэдэрч, удирдлага зохион байгуулалт болоод шинэчлэлийн алхмуудаа зөв тодорхойлж, зөөлөн хүчээр урагшилсан. Хэрэв энэ салбарт улстөрч хүн сайдаар томилогдсон бол цар тахал цадигаа алдах байсан ч байж магад.

Шоудаад байдаггүй болохоос өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт дэвшил олон гарсан. Эмнэлгүүд эмч, ажилтнуудынхаа цалинг нарын үндсэн цалинг 10-30 хувиар өсгөж, эмнэлгийн тоног төхөөрөмж сайжирч, орон нутагт эмчилгээний дэвшилтэт аргууд нэвтэрч, зөвхөн Улаанбаатарт эмчилдэг, оношилдог гэх ойлголт түүх болон үлдэв.

15 аймагт хүчилтөрөгчийн үйлдвэр, 21 аймагт хавдрын эмчилгээ хийдэг болсон гэх жишээг энд дурдаж болно. Энэ бүх шинэчлэлийн үр өгөөжийг монгол хүн бүр хүртэнэ. Гавьяаг ганц хүнд наах боломжгүй. Харин С.Энхболд сайдын хувьд хамгийн бэрх цагт эрүүл мэндийн салбарыг удирдаж, хийсэн шинэчлэлүүд нь салбартаа өв болон үлдэнэ. Энэ салбарт ажиллах дараагийн сайд нар энэ л жишгээр ажиллаасай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...