Tuesday, April 21, 2026

Ховд аймгийн Засаг даргад Э.Болормааг дэвшүүлжээ

Date:

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж Ховд аймгийн Засаг даргын томилгоог хэлэлцжээ. Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан гэдэг үндэслэлээр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржавыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

МАН-ын Удирдах зөвлөл Ховд аймгийн Засаг даргад Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилбол Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулснаас хойших 91 жилийн түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох юм.

Э.Болормаа нь АНУ-ын Колумбын их сургуульд хөгжлийн бодлогын чиглэлээр төрийн удирдлагын магистр хамгаалсан. АНУ, БНСУ, БНХАУ зэрэг орнуудад Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай.

Ховд аймгийн ИТХ өнөөдөр хуралдаж Засаг даргын томилгоог хэлэлэх бөгөөд дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд баталгаажуулах хуулийн заалттай юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан” үндэсний баялгийн сангийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

“Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 96 мянган тонн нүүрс арилжаалжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 04 дүгээр сарын 17-ны...

Нийслэлийн ЕБС-ийн англи хэлний багшийн дутагдлыг филиппин багшаар нөхөх асуудлыг танилцуулжээ

НИТХ-ын Хүний хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Хуралдааныг нээж НИТХ-ын...

Ажлын байр нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээдэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ төр худалдан авалтаар дэмжинэ

Төрийн цахим дэлгүүр дэх эх оронч худалдан авалт “Дотоодын үйлдвэрлэлийг...