Monday, November 25, 2024

Тоншуул унасан сөдгий

Date:

Тоншуул унасан үенгийн зулзага сөдгий нисдэг морьтой ханхүү шиг дүүлж яваа гайхамшигтай мөчийг та бид харж байна. Эдгээр зургуудыг зүүн Лондонгийн гэрэл зурагчин Мартин Ле-Мэй авчээ. Тэрбээр цэцэрлэгт хүрээлэнд алхаж байхдаа ойролцоох чимээ шуугианыг анзаарсан гэнэ.

Түүний хажууд нэгэн шувуу нуруундаа жижиг хөхтөн амьтан үүрээд нисэж ирсэн нь камераа асааж, эдгээр зургуудыг авахад хүргэсэн байна.

Эхэндээ ид шидийн мэт санагдаж байсан энэ мөч зүгээр л тоншуул, сөдгий хоёрын амьд үлдэхийн төлөөх тулаан болж хувирчээ.

Тоншуул газардах үед тэдний хооронд бага зэргийн тулаан өрнөжээ. Мэдээж сөдгий тоншуулыг тийм амар тавьж явуулахыг хүссэнгүй. Тоншуул ч бяцхан араатнаас салахын түүс болсон байжээ.

Модонд авирч, усанд сайн сэлдэг үен шувуудын үүрийг эвдэж, өндөг, ангаахайг нь сүйтгэх нь элбэг. Тэр ч байтугай шувуу руу дайрдаг гэж Ле Май нийтлэлдээ бичжээ. Ямар ч байсан сүүлийн зураг дээрээс харахад тоншуул өөрийгөө хамгаалан амьд үлдэж, өлссөн сөдгий өндөр өвсөн дунд орон алга болжээ. Бодвол ховдог сөдгий үүрэндээ зүүрмэглэж суусан тоншуул руу дайран нуруун дээр нь үсрэн зүүгдсэн болов уу. Сөдгийн хувьд том олзон дээр буучихсан хэрэг. Харин тоншуулын аз болоход нас бие гүйцсэн үен бус ан хийх туршлага бага, бие жижиг сөдгий таарсан тул түүнийг зууралдсан чигээр нь аваад ниссэн бололтой. Ингээд зураг дээрх үйл явдал өрнөж, тоншуул унасан сөдгий бүтэлгүй ан хийснээр хэрэг явдал дууссан байна.

Ташрамд сонирхуулахад, үен дэлхийн умард хүйтэн бүсээс, халуун орны ой хүртэл байгалийн аль ч бүсэд нутагладаг газрын амьтан юм. Монгол оронд Хэнтий, Хангай, Хөвсгөлийн орчим Монгол Алтайн баруун хойд хэсэгт тархсан байдаг. Манай орны ой мод, хад асгатай газар ихэвчлэн амьдардаг. Үен модонд авирч, усанд сайн сэлдэг. Газар, усны амьдралд ихээр зохицсон амьтан юм. Голдуу мэрэгч амьтны нүхэнд нуугдаж, хоргодно. Хадны ангалд  орогнох нь ч бий.

Тэд бүлээрээ амьдардаггүй. Үр төлийг нь бүсрэг /сөдгий / гэж нэрлэдэг. Нас бие гүйцэхээр эрэгчин, эмэгчин үен гэнэ. Эрэгчин нь 217-350 гр, эмэгчин нь 122-120 гр жинтэй. Есдүгээр сарын сүүлчээр үржилд орж, зургаан сар хээлээ тээсний дараа хоёроос 12 бүсрэг төрүүлнэ. Бүсрэг төрөхдөө  гөлөг шиг нүд нь аниатай төрдөг аж. Бүсрэгнүүд 15-20 хоногийн дараа нүдээ нээх бөгөөд хоёр нас хүрээд үржилд ордог байна. Өглөө, өдөр, орой идшээ хайдаг боловч ихэвчлэн шөнөөр агнадаг байна. Гол төлөв хулгана, зурам, огдой, жирх, зэрэг жижиг мэрэгчдээр хооллоно. Мөн жижиг шувуу, загас, хоёр нутагтныг зооглох нь бий. Үр жимсгэнэ, хушийн самар ч иддэг. Тэрээр амьтан барьж идэхдээ их чадамгай ажээ.

Эх сурвалж: kingdomstv.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...