Wednesday, October 7, 2026

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ахмад дайчдын үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

Date:

Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд Чөлөөлөх дайнд оролцсон ахмад хилчин дайчдын үр хүүхдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн ёслолд БНМАУ-ын баатар, Армийн генерал, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Батын Доржийн зээ охин Б.Энхмаа, БНМАУ-ын баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Пунцагийн Чогдонгийн зээ охин Б.Сувд, БНМАУ-ын баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хошууч Норпилийн Жамбаагийн охин Н.Сэлэнгэ, БНМАУ-ын баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хошууч Жадамбын Нэхийтийн охин Н.Алтанцэцэг, ахмад дайчин, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Эрдэнэцогтын Халтарын хүү ахмад хилчин, холбоочин дэд хурандаа Х.Баатар, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Цэдэвийн Шагдарын зээ хүү Б.Цогтгэрэл, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Ж.Рэнцэнгийн хүү Р.Батнасан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Журамын Намжилын ач хүү П.Энхсайхан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, ахмад Буянхишигийн Чойжилжавын хүү Цогтхүү нар урилгаар оролцлоо.

Энэ үеэр бэлтгэл хурандаа Ч.Алтангэрэл “Чөлөөлөх дайн ба Монголын хилчид” хэмээх шинэ номоо зочид төлөөлөгчдөд танилцууллаа. Мөн хүндэт зочдыг Батлан хамгаалах сайдын тушаалаар “Бид ялав” медалиар шагнасныг ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Ц.Мягмардорж гардууллаа. 

See less

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...