Thursday, July 2, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сүүний фермийн үйл ажиллагаатай танилцлаа

Date:

Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүн нь стратегийн хүнсэнд тооцогддог. Сэлэнгэ аймгийн Мандал суманд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн, Монгол Улсын сүүний хэрэгцээг хангахад “Макс-Агро” мал аж ахуйн цогцолбор фермийн хамт олон томоохон үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус цогцолбор фермтэй танилцлаа.

“Макс-Агро” ферм анх сүүний чиглэлийн 300 үнээтэй байсан бол өдгөө жилд 20 орчим тэрбум төгрөгийн сүүг 2500 бэлтгэн нийлүүлэгч, малчнаас авдаг, өөрсдөө 500 гаруй үнээтэй болж өргөжжээ. Мөн өнгөрсөн онд 7-н хоршоо байгуулсан бол энэ онд 10 хоршоо болгон өргөжүүлж, илүү олон малчинг хамтарч хөдөлмөрлөх, мал, малын ашиг шимийг бизнесийн эргэлтэд оруулахад нь туслах гэнэ. “Сүү” компанийнхны оруулж ирж, Монголд нутагшуулж байгаа Гольштейн үүлдрийн гунж нь саалийн 305 хоногтоо 7500-14000 литр сүү өгдөг, амьдын жин нь дунджаар 700кг татдаг байна. Монгол хүн жилдээ жилдээ 168 кг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх ёстой гэх заалт бий ч өнөөдрийн байдлаар 80 орчим кг сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа гэсэн судалгаа бий. Хүн ардын сүүний хэрэгцээг ахиулахад эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, кластераар нь дэмжих зайлшгүй хэрэгтэй байгааг фермийнхэн онцолж байна.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр сүүний зах зээлийг тэлэх, малчдаа дэмжих хэд хэдэн сайн шийдвэр гаргасны нэг нь сүүний урамшуулал. Урамшууллын талаар “Сүү“ компанийн захирал М.Болод “ХХААХҮЯ-наас 2020 оноос сүүний урамшууллыг малчдад өгч эхэлсэн. Үйлдвэрийн аргаар боловсруулсан сүүний литр тутамд 500 төгрөгийг олгодог. Энэ урамшууллыг үргэлжлүүлэх, зуны улиралд харьцангуй үнэлгээг нь буулгаж, өвлийн улиралд нь хэвээр олгох зэргээр дэмжлэгээ үргэлжлүүлснээр сүү бэлтгэн нийлүүлэгчид сүүгээ хэрэгцээндээ зориулахаас илүү үйлдвэрт тушаах нь нэмэгдэнэ. Сүүний үйлдвэр 1800 төгрөгөөр литр сүүг авдаг байсан бол 2300 төгрөгөөр сүүг үнэлж авах боломжтой болно. Тиймээс сүүний урамшууллыг бүтэн жилээр нь олгодог байх санал дэвшүүлж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

2026-2027 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагджээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуй, хүнсний салбарын...

М.Сайнбаяр: Арилжаа нь зөвхөн мэргэжлийн хүний ажил биш, “Арилжааны арга барил” номыг судлахад болно

“Арилжааны арга барил” номын зохиогч, судлаач М.Сайнбаяр ярилцлаа.  -Таны сая...

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...