Saturday, August 22, 2026

Бүрэн автомат, дөрвөн улирлын шилэн хүлэмжтэй танилцлаа

Date:

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар Голланд загварын, ухаалаг технологи бүхий бүрэн автомажсан, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй эрхэлж, 50 хүнийг ажлын байраар хангаж байгаа “Төгс ургац” компанийнхантай уулзлаа. Тус компанийн хүлэмж нийт 18 мянган метр квадрат талбай бүхий халаалт, дуслын усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн хүлэмжийн шаардлагыг бүрэн хангажээ.

Тус компанийн үүсгэн байгуулагч Л.Эрдэнэчимэг “Гидропоник систем бүхий 50 га хүлэмж байхад л бид дотоодын хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангаад, экспортлох бүрэн боломжтой. Өртөг өндөртэй шилэн хүлэмжийн 1 га нь 6 тэрбум төгрөгөөр босдог. Ихээхэн хөрөнгө, дэмжлэг шаардсан хүлэмжийн бүтээн байгуулалтыг төрөөс дэмжиж, хөрөнгө оруулалтын зээлийн батлан даадаг байгаасай” гэж саналаа хэлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...