Wednesday, October 7, 2026

И.Дунаевскийн нэрэмжит уралдаанд Б.Ариунбат түрүүлжээ

Date:

ОХУ-ын Москва хотноо тавдугаар сарын 11-15-ны өдрүүдэд болсон И.Дунаевскийн нэрэмжит “Веселый ветер” олон улсын дуулаачдын уралдааны ардын гоцлол дууны төрөлд Монгол Улсын консерваторын ХУДС-ийн нэгдүгээр курсийн оюутан Баттөмөрийн Ариунбат нэгдүгээр байрт шалгарчээ.

11 дэх жилдээ зохиогдсон “Веселый ветер” олон улсын дуулаачдын уралдаан сонгодог, поп жазз гоцлол, ардын дуу, дуэт, найрал дуу гэсэн төрлүүдээр нийт долоон насны ангиллаар зохион байгуулагдсан юм байна.

Нийт 1000 гаруй уран бүтээлч оролцсон энэ уралдааны Орос ардын дууны төрлийн 18-25 насны ангиллын тэргүүн байрын шагналыг мөн Монгол Улсаас оролцсон, Дорнод аймгийн “Хан уул” сургуулийн 12а ангийн сурагч Э.Чинхүслэн хүртжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...