Wednesday, May 13, 2026

Хотын дарга барилгын чанар, аюулгүй байдалд анхаарч ажиллахыг санууллаа

Date:

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болжээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр барилга шатсантай холбоотойгоор барилгын чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад сануулжээ. Мөн ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгосон байна.

БХБЯ-наас барилгад шатамхай хөөс хэрэглэхгүй байх тогтоол гаргасан ч, норм дээр хориглосон заалт байдаггүй учраас уг тогтоолыг хэрэгжүүлдэггүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Барилгын нормд олон нийтийн үйлчилгээний газар, орон сууцны зориулалттай барилга нь I-III зэргийн галын тэсвэржилтэд хамаарагддаг. Барилга, байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүй байдлын /БНбД 21-02-02/ нормын 2.8 буюу “Гал тэсвэржилтийн I-III зэрэглэлийн барилгын гадна ханын гадаргууг шатдаг, тэсвэрлэн шатдаг материалаар өнгөлөхийг зөвшөөрөхгүй” гэсэн заалт байдаг аж.

Шинэ барилгыг хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд Барилгын хөгжлийн төв, Хот байгуулалт хөгжлийн газар, Онцгой байдал, МХЕГ, Инженерийн шугам сүлжээний хангагч байгууллагууд, Зураг төслийн байгууллага, захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд ордог. Эдгээр шат шатны байгууллагын зарим хяналтын мэргэжилтнүүд нэгдүгээрт, мэргэжлийн бус, хоёрдугаарт, барилгын нормоо төдийлөн мэддэггүйгээс болж нарийн шалгалтыг хийж чадахгүй байгааг ч мэргэжлийн хүмүүс хэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Бүгд найрамдах Энэтхэг улстай жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнөөдөр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол...

“Мөнгөн хазаарын чимээ” наадамд Т.Пүрэвжаргал түрүүллээ

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын...

Вадим Розенштейн: Эрхэмсэг ноён Г.Занданшатарыг WR Chess багтаа угтан авч байгаадаа баяртай байна

Ерөнхий сайд асан Г.Занданшатар Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгч. Тэрбээр...

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Цолмонг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн даргаар сонголоо

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо....